Нийгмийн
"Цар тахал хөнгөрч, улс орнууд хоригоо цуцалж байна"
Эрүүл мэндийн яамнаас коронавирусит халдварын тархалтын талаарх баасан гарагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахал дэлхийн улс орнуудад хөнгөрч, томуугийн хэмжээнд хүрч буурсан. Ингэснээр улс орнууд хилийн хориг, дотоод хязгаарлалтуудаа цуцалж байна.
Манай улсад ч мөн халдварын тохиолдол эрс буурч, нас баралт 10 дахин багассан үзүүлэлттэй байна. Мөн сүргийн дархлаа тогтсон. Эмнэлгийн ачаалал ч буурсан" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.