Х.Бат-Эрдэнэ, Б.Чойжилжалбуу нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Хөгжлийн банкнаас зээл олгосон захирлууд болон зээлдэгчийг шүүх хурал үргэлжилж байна.
Үдээс хойшх хуралдааны явцаас мэдээлэхэд, Хөгжлийн банкнаас зээлийн шаардлага хангахгүй барьцаа тавьж, Монгол орныг хангах сүүний үйлдвэр барих төсөл бичиж их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн),
Дээрх банкнаас “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарын хурлын шийдвэрийг танилцууллаа.
Тодруулбал, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэв.
Шүүх хурал үргэлжилж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.