
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украйн руу довтлохоор аль хэдийн шийдсэн, халдлага ойрын өдрүүдэд тохиолдож болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн ч үүнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжийг үгүйсгээгүй юм.
Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, “Оросын цэргүүд ирэх ойрын өдрүүдэд Украйн улс руу довтлохоор төлөвлөж, зэхэж байна гэж үзэх үндэслэл бидэнд бий. Оросуудын бай нь “2.8 сая гэм зэмгүй иргэд амьдарч буй Киев хот байх болно” гэлээ.
Түүнчлэн, ОХУ Украйны эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулах сонголт хийхэд оройтоогүй гэдгийг ч АНУ-ын төрийн тэргүүн онцоллоо.
“Оросуудад нэгдүгээрт, дайн дажин, зовлон зүдгүүр, хоёрдугаарт бүх хүмүүсийн төлөө гэсэн илүү найдвартай ирээдүйг хангах дипломат арга гэсэн хоёр сонголт бий. Эргэлзэх зүйл байхгүй. Хэрэв Оросууд үнэхээр Украйн руу халдах төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл учрах гамшигт, хийх шаардлагагүй байсан дайны хариуцлагыг хүлээх болно. АНУ болон манай холбоотнууд НАТО-д харъяалагдах нутаг дэвсгэрийн нэг сантиметрийг ч хамтын аюулгүй байдалд заналхийлэх аюулаас хамгаалахын тулд хамгаалахад бэлэн байна” – Жо Байден
Оросын тал Украйны хилийн ойролцоо 150 мянган цэргийг төвлөрүүлсэн нь Москва халдлага үйлдэхгүй гэсэн няцаалттай зөрчилдөж байна гэсэн юм. Оросуудын энэ үйлдэл бол урт хугацааны мөргөлдөөнийг хурцатгахаар шийдсэн алхам хэмээв.
АНУ болон Барууны бусад орнууд 2021 оны намраас хойш Украйны хилийн орчимд Оросын цэргийн хүч нэмэгдсээр байгаа тухай мэдээлсээр ирсэн. Тэдний дүгнэж, тооцоолсноор Оросын эрх баригчид Украйнд халдан довтлохоор төлөвлөж, хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж магадгүй хэмээж байгаа юм. Харин Москва АНУ болон түүний холбоотнуудын эл мэдэгдлийн хариуг эрс няцааж, хөрш улсынхаа эсрэг түрэмгийлэл хийхээр төлөвлөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
Украйнд одоо нөхцөл байдал хурц хэвээр байна. Анхны буун дуу гараад байгаа билээ. Тиймээс, аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул тус улс дахь олон орны ЭСЯ өөрийн орны ард иргэдийг Украйнаас аль болох яаралтай явахыг сануулж эхлээд байгаа юм. Тухайлбал, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын эрх баригчид өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Оросын Ростов муж руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх талаар зарлалаа. Эл шийдвэрийг гаргах болсон шалтгааныг Донбасст хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбон тайлбарлалаа.
Украйны асуудлаар ирэх долоо хоногт ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен нар уулзахаар тохиролцсон талаар Москва мэдэгдсэн.
(Эх сурвалж: Interfax; Al Jazeera)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene ugaasaa daidahgui ee ingej hudlaa uls tur hiijb aigaanshd
Орост мэдээж сонголт байна. Байденд сонгол бий юу? Худлаа ,дэвгэхэд сонгол бий юу?
odoo oros hudlaa teroristtuud manai ulsiin irgediig
ntr blalala ged dairna harj baigaarai tuuhen bolson iimerhuu dainuud bugd hen ni medegdehgui dairltaas boldog
өгөр өвгөн мөрөөрөө байдагч болоосой.Янкууд дэлхийгээр нэг санхүүгийн з�##�ьлан хийдэг ул мөрөө дайн хийж л б�##��##�даг технологитой л доо
ҮМХИЙ ХУЛМАС ОРОСЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧ
Zonoson utsan huuldei ovgon.
Дайныг бүү дэвэргэ Заа!
3 dagchiin zuntug uvgun ukrainiig afkan bolgoj arai l chadahgui bhdaa ,
Зөнөсөн өвгөн одоо болиосой