Нийгмийн

Сэжигтэн Г: "Шатаасан ачаагаа төлчихнө өө"

Багахангай дүүргийн нутагт Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэж явсан том оврын шаланз өнгөрсөн баасан гарагийн /2021.02.18/ 13 цагийн орчимд шатсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар жолоочтой хамт зорчиж явсан согтуу эр Г нь ачааг галдан шатаасан байж болзошгүй тухай мэдээлсэн юм. Учир нь сэжигтэн Г нь ачааг Замын-Үүдээс гарахын өмнөх өдөр "Та нарыг чадна аа, харж л байгаарай" гэж саналхылсэн утгаар уур бухимдлаа илэрхийлсэн зурвасыг ачааны эздэд илгээж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Сэжигтэн Г Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах үеийн мэдүүлгээ өгч суллагдаад байгаа юм. Шатсан ачааны эзэн /Сүрдүүлсэн зурвасыг хүлээн авсан иргэн/ "Ачаа төлж өгөөрэй" хэмээхэд "Төлчихнө" гээд тоосон шинжгүй хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Шатсан ачааны машинд 28 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн ачаа байсан бөгөөд 10 иргэний ачаа үнс болтлоо шатсан нь хэргийн газрын үзлэгийн үеэр тодорхойлогджээ. Үлдсэн 18 иргэний ачаа хойноос нь ачигдсан авто машинд үлдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хүн үхсэн бол яана? Төлж болдоггүй хүний амийг яана?!!

Зочин
Зочин

Baasaaraa tuldugiin hutsaj bgaan

Зочин
Зочин

Тэрбум гаруй төгрөг төлөх юм байх даа

Зочин
Зочин

Хэрвээ 2 тэрбум гаруй төгрөгийн ачаа байсан бол Гааль, НӨАТатварт 300 сая гаруй төгрөг төлөгдсөн байх ёстой.

Зочин
Зочин

За за баярлаад л цагдаа шүүхэд нь өгөх хэрэгэй.Буцаж болохгүй. Дотор нь сууж явсан бол ойлгомжтой байна.

Холбоотой мэдээ

Back to top button