Нийгмийн

ТЦА: Төв шуудангийн урд сургуулийн сурагчийг мөргөөд зугтсан жолоочийг шалгаж байна

Өнөөдөр өглөө төв шуудангийн урд замд ЕБС-ийн сурагч "Prius-20" маркийн автомашинд мөргүүлсэн хэрэг гарсан. Харин тээврийн хэрэгслийн жолооч мөргөсөн хүүхдийн биеийн байдлыг шалгалгүй хэргийн газрыг орхин зугтаажээ. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр өглөө Монгол шуудангийн замын урд болсон ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Гэвч цахим орчинд бүртгэгдсэн тул бид үүний мөрөөр мэдээллийг нягтлан шалгаж байна. Үүний дагуу ойр орчмын замын хяналтын камерыг шүүж, хэрэгт холбогдогчийн мэдээллийг цуглуулж байна.

Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг эхчүүдэд “Гараас гарт” буюу хүүхдийг хичээл сургуульд нь, багшийн гарт хүргэж өгдөг байхыг уриалж байна. Гараас гарт хүргэж өгөөгүйгээс болж хүүхэд зам тээврийн осолд нэрвэгдсэн тохиолдолд гэр бүл, багш нартаа хэлэхгүй өнгөрүүлэх тохиолдол их гардаг. Хичээлээ тараад орой нь халуурах, бие нь тавгүйрхэхэд эцэг, эх нь яасныг нь хүүхдээсээ асуухад л хэлдэг. Тэр сүүлд мэдсэн эцэг эхчүүдийн зарим нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгнө, зарим нь өгдөггүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button