Нийгмийн

Нэгдүгээр сард 45 хүүхэд гэмт хэрэг үйлдэв

Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо долоон хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2022 оны эхний нэг сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button