ДЭЛХИЙНИЙГЭМ

Борис Жонсон: Орос улс 1945 оноос хойших хамгийн том дайн эхлүүлж магадгүй

ОХУ-ын Украйнд хийхээр төлөвлөж байсан түрэмгийлэл нь 1945 оноос хойш Европ дахь хамгийн том дайн болж магадгүй хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Би-Би-Си” /ВВС/ агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.

“Бидний харж байгаа төлөвлөгөө бол цар хүрээний хувьд 1945 оноос хойших Европ дахь хамгийн том дайн байж магадгүй зүйл гэж хэлэхээсээ би эмээж байна” хэмээн Борис Жонсон хэллээ.

Оросууд Украйн руу довтлох нь гарцаагүй зүйл гэдгийг бас онцлов. Энэ нь “гоёж чимэглэх боломжгүй нотлох баримтууд” нотолж байна гэлээ. Түүнчлэн, түүний хэлснээр, Орос улс довтлох төлөвлөгөөгөө аль хэдийн “ямар нэгэн байдлаар” хэрэгжүүлж эхэлсэн гэв.

Оросын цэргүүд Донбассаар төдийгүй Беларусь болон Киев орчмын газар нутгаар Украйн руу нэвтрэх боломжтой хэмээн Борис Жонсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тагнуулын мэдээллээс эш татан мэдэгдсэн юм.

Өмнө нь, НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Столтенберг Оросын эрх баригчдыг Украйнтай хиллэдэг хилйн бүсээс цэрэг армиа татахгүй байгаа, харин ч цэргийн оролцоогоо улам нэмэгдүүлсээр байна хэмээн буруутгасан. Тэрбээр Донбасст гал зогсоох дэглэм зөрчсөн, мөн өөрийгөө тунхагласан бүгд найрамдах улсуудын оршин суугчдыг хоморголон устгаж байгаа тул Орос руу нүүлгэн шилжүүлсэн талаар “худал мэдэгдэл” бол түгшүүртэй шинж тэмдэг хэмээв.

Барууны улс төрчид Украйнд Оросууд түрэмгийлж болзошгүй хэмээн дөрвөн сар гаруйн хугацаанд анхааруулсаар ирсэн. Нэмж дурдахад, Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн тагнуулын алба эсхүл нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан цэрэг оруулах хугацааг тогтмол мэдээлсээр байгаа юм.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Алберт Аинштаин
Алберт Аинштаин
2 сар 21, 2022 19:39

Дэлхийн 3-р дайнд юугаар дайтахыг мэдэхгүй ч 4-р дайнд мод чулуугаа дайтна.

ҮНЭН
ҮНЭН
2 сар 21, 2022 20:10

БОРИС ЖОНСОН БОЛ ҮМХИЙ ХУЛМАСНУУДЫГ АРГАДАХГҮЙ Л ГЭЖ БАЙНА ЗӨВ Л ДӨӨ ОРОСУУД ОРООД ИРЭГ ШИРМЭН БӨМБӨГӨӨР ӨГӨР ТОЛГОЙГ НЬ ХАГА ЦОХИОД ӨГ

Зочин
Зочин
2 сар 22, 2022 05:34
Reply to  ҮНЭН

chinii Boris chin hulmas gedgiig cham shig hujaa medehguildee.

batuaj
batuaj
2 сар 21, 2022 21:24

Том орнууд асуудлаа шийдэх нь тодорхой.

Зочин
Зочин
2 сар 22, 2022 01:05

за даа эвгүйл болж байгах юм байна дааа

Холбоотой мэдээ

Back to top button