Нийгмийн

Үнэтэй эд зүйлээ далд газар хадгалахыг зөвлөж байна

Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 22:33 цагт Сүхбаатар дүүргийн 19-р хороо "Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:

• Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,

• Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,

• Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах,

• Харуул, хамгаалалттай байлгах,

• Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button