Нийгмийн
ГХЯ: Иргэний дайнд нэрвэгдсэн Украинаас 35 монгол оюутан нутагтаа ирэх шийдвэр гаргав
Украин улсад өчигдрөөс эхлэн буур дуу хадаж, иргэний дайн эхлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус улсын их, дээд сургуульд суралцаж байгаа монгол оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн байна.
ГХЯ энэ талаар "Украинд суралцаж байгаа оюутнуудтай цахим уулзалт хийлээ. Тэд тулгамдаж байгаа асуудал байхгүй гэсэн бөгөөд нутагтаа ирэх хүсэлтэй байгаа бол яаралтай татна гэдгээ хэлсэн.
Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь байнгын оршин суугч юм. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж буй. Түүнээс цахимаар сурдаг 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Butsah humuusiig Moskow,esvel Frankfurteer