УЛС ТӨР

Бага мөнгөн дэвсгэртүүдийг ЦАХИМААР гаргана

Монголбанк цахим төгрөг гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгчээ.

Тэрбээр “Бага дэвсгэртүүдийг цахимаар гаргах боломж бий бөгөөд хөрш орнуудаас эхлээд энэ төрлийн арга хэмжээг дэлхийн улс орнууд авч эхлээд байгаа. Бид хоцорч болохгүй. 100 төгрөгийн дэвсгэртийг хэвлэх өртөг нь 160 төгрөг байдаг. Энэ ашиггүй хувилбарыг өөрчилж, цахим хувилбарт шилжүүлэх бололцоо, шинэ технологийг судалж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Цахим мөнгө нь ул мөр нэн тодорхой байдаг учраас авлига, хээл хахууль болон санхүүгийн бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлье” гэсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button