
Өнөөдөр 2022 оны хоёрдугаар сарын 22 /2.2.2022/ буюу хоёр дахь өдрийн 22:22 цаг тохиох юм. Энэ нь нэгэн зэрэг 11 ширхэг хоёрын тоо зэрэгцэх аж. Тэгвэл энэ тоон бэлгэдэл нь ямар учиртай вэ?
Тоон зүйд 222 тооны дарааллыг сахиусан тэнгэрийн тоо гэж нэрлэдэг. Мөн тоон судлал дахь 2 тоо нь хоёрдмол байдал, түншлэл, харилцаа холбоо, тэнцвэрт байдлын энергийг илэрхийлдэг. Хоёрын тоотой харьцах гол сургамжууд нь ерөнхийдөө буулт хийх, хүлээн зөвшөөрөх, энэрэн нигүүлсэх, хамтын ажиллагаа, эв найрамдал дээр төвлөрдөг.
Хоёр нь 222-ынх шиг дараалалтай байвал энэ энерги нь хэт цэнэглэгддэг. Амьдралд илүү өрөвч сэтгэлээр хандаж, илүү тэнцвэртэй байхыг эрэлхийлж, бусадтай хамтран ажиллах, боломжтой үедээ түншлэлийг эрэлхийлж, эв найрамдалтай байхын бэлгэдэл гэж одон орон судлалд үзжээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.