ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон Донецк, Луганскийн талаар байр сууриа илэрхийллээ

Япон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг буруушааж, санал нийлэхгүй буйгаа илэрхийлээ.

Япон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг буруушааж, санал нийлэхгүй буйгаа илэрхийлээ.

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса хэлэхдээ, “Донецк, Лугансктай холбоотой гаргасан ОХУ-ын шийдвэр бол Украйн улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна” хэмээв. Мөн Москвагийн үйл ажиллагааг “олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг” үйлдэл хэмээн буруутгалаа.

Украйн дахь нөхцөл байдал хурцадмал болсонд Токио Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-тэй хамт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа хэмээн сайд Хаяаши нэмж онцолжээ.

(Эх сурвалж: Japan Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button