
Оросын цэргийн анги нэгтгэлүүд Донбасс руу нэвтэр орсон үйлдлийг олон улсад янз бүрээр дүгнэн хэлэлцэж эхэллээ. Энэ талаар НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлэхдээ, Оросын эл үйлдлээрээ олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг зөрчиж, НҮБ-ын дүрмийг зөрчиж байна хэмээв.
Линда Томас-Гринфилд бол НҮБ-д АНУ-ыг төлөөлж буй суурин төлөөлөгч ба тэрбээр Донецкийн болон Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Украйн улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар ч үндэслэлгүйгээр илтэд халдсан хэмээн ОХУ-ыг буруутгалаа.

Томас-Гринфилдийн дүгнэснээр, “Оросын энэ үйлдэл бол Украйны НҮБ-ын гишүүн орны статус руу халдаж байгаагийн илрэл” гэлээ. Түүний хэлснээр, Владимир Путин тэргүүтэй Москвагийн энэ алхам бол зөвхөн Европ тивд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй. Эдгээр үйлдлийн үр дагавар нь Украйны хил хязгаарыг ч давна хэмээв.
ЦӨМИЙН ЗЭВСЭГ
“Украйн улс Барууны орнуудаас цөмийн зэвсэг авахаар хөөцөлдөхгүй байгаа” Линда Томас-Гринфилд
Томас-Гринфилд ийм мэдэгдэл хийсэн нь бас учиртай. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, Украйныг Барууны орнуудаас цөмийн зэвсэг авахыг оролдож байна хэмээсэнтэй шууд холбоотой. Путины эл мэдэгдлийг тэрбээр “худал сэжиг” хэмээв. АНУ болон түүний холбоотнууд Украйнд цөмийн зэвсэг өгөх ямар ч бодолгүй. Мөнхүү Украйнд ч тийм хүсэл сонирхол байхгүй гэдгийг дахин онцлов.

Хоёрдугаар сарын 19-нд Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Будапештийн санамж бичигт гарын үсэг зурсан орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Гадаад Хэргийн Яаманд үүлрэг болгосон гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, хэрэв эл уулзалт болохгүй эсхүл түүнд оролцогч талууд Украйнд аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол Киев энэ баримт бичгийг хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх юм.
Будапештийн санамж бичигт 1994 оны арванхоёрдугаар сарын 5-нд Украйн, ОХУ, Их Британи, АНУ-ын удирдагчид гарын үсэг зурсан. Эл баримт бичгийн дагуу Украйн улс цөмийн зэвсгээ устгаж, Москва, Вашингтон, Лондон Киевийн аюулгүй байдлыг баталгаажуулсан билээ.
(Эх сурвалж: )
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.