Нийгмийн
ЦЕГ: Бааварын хүүгийн оролцсон зодооны бичлэгийг шалгаж байна

Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярын хүүгийн бусадтай бүлэглэж нэгэн хүүг зодож буй бичлэг цахим орчинд өнөөдөр түгэв.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Оюунаас тодруулбал "Зодоон хийсэн хүүхдүүд есдүгээр ангийн хүүхдүүд байсныг тогтоосон. Бичлэгт гарч байгаа асуудал 2021 оны арваннэгдүгээр сард болсон юм байна. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй байжээ. Одоогоор бичлэгийн дагуу хүүхдүүдийг олж тогтоох шалгах ажиллагааг БЗДЦГ хийж байна" гэлээ. Ш.Батбаярын хүүгийн "Намайг хэнийг ч яаж ч гэмтээсэн манай аав аргалаад аваад гарна" гэсэн агуулга бүхий бичлэг хэдхэн хоногийн өмнө цацагдаж шуугиан дэгдээж, холбогдох газруудад шалгасан тухайгаа мэдээлж байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцгий нь шоронд нь сайн хүмүүжүүлээгүйн гай энэ шүүдээ
Бас нэг хар тамхичин гарах нь дээ. Барын зулзагыг бага дээр нь гэдэг зохих ялыг нь өгч хүмүүжүүл
Бацааныг шоронгоор айлгаад шээс �##�дуулах хэрэгтэйн байна даа
Эцгийхээ царайтаа таарсан ш ээс байх нь