ДЭЛХИЙНИЙГЭМ

Холбооны Зөвлөл Оросын цэргийн хилийн чанад дахь ажиллагааг зөвшөөрөв

ОХУ-ын Төрийн Дум дахь дээд танхим буюу Холбооны Зөвлөл Оросын цэрэг армийг хилийн чанадад илгээн ашиглах талаарх Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан хүсэлтийг санал нэгтэй дэмжин баталлаа.

Владимир Путин эл хүсэлтээ Холбооны Зөвлөлд тус улсын Батлан Хамгаалахын дэд сайд Николай Панковаар дамжуулан Думд өргөн барьсан байсан. Дэд сайд Николай Панков мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч В.Путин эл шийдвэрээ Донбасс хэмээх Украйны зүүн нутгийн Донецк болон Луганск мужийн нөхцөл байдалтай уялдуудан гаргасан гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Донбассын нөхцөл байдлыг улам бүр хурцдуулж байгаа нь тус улсын эрх баригчдын буруу хэмээн Украйныг буруутгалаа. Тиймээс “Ийм нөхцөлд ОХУ ард иргэдийг хамгаалалтдаа авах нь зүй ёсны хэрэг” хэмээсэн юм.

Үүнээс өмнө, ОХУ-ын Холбооны Зөвлөлөөс өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зарласан Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Бүгд Найрамдах Улсуудтай найрамдалт харилцаа тогтоож, харилцан туслалцааны гэрээ байгуулахыг мөн санал нэгтэй баталсан юм.

(Эх сурвалж: UkrInfo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button