ТОДРУУЛГА: Сурагчийн үсний засалтыг тухайн сургууль дотоод журмаараа зохицуулна

Ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй сурагчийг үс нь “Урт байна. Сурагч халимаг засалтаас засуул”, “Буржгар байна. Шулуун болго” гэх шаардлагуудыг сургуулийн зүгээс тавьж байгааг цахим орчинд эцэг, эхчүүд бичиж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл сурагчийн үсний засалтыг ямар нэгэн зохицуулалтаар зохицуулдаг эсэх талаар Боловсрол Шинжлэх Ухааны Яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.
-Сургуулийн сурагчийн үсний засалтыг Боловсролын яамнаас ямар нэгэн журмаар зохицуулдаг уу?
-Боловсрол Шинжлэх Ухааны Яам сургалтын бодлогын түвшний ажил хийдэг. Ерөнхий боловсролын сургуулиудын дотоод дэг журмыг зохицуулдаггүй.
-Тэгвэл сурагчийн үсний засалтыг зохицуулдаггүй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Үүнийг Ерөнхий боловсролын сургуулиуд дотоод дэг журмаараа зохицуулж болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм асуудал бичсэн хүн мэдрэл муутай сэтгүүлч уааантай юм аа өөр бичих юм олддоггүй юм уу хаашаа юм бэ шаардлагатай бол сонин сайхан мэдээлэл өгч байж бно шүү
araichdee huuhed use yaah n ymr hamaa bna aa hoid solongos bishde ymr