Хөршийнхөө "эмзэг" сэдвээс АШИГ ХАРАГЧ

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины асуудлаас үүдэн шатахууны үнэ өсөж ч, буурч ч болно. Хэрэв ОХУ-ын экспортод хориг тавивал бидэнд эерэгээр нөлөөлж магадгүй. ОХУ-аас шатахуун авахдаа бид Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гэв.
Г.Ёндон сайд дээрх үгээрээ жалга довны үзлээ харуулж, хөрш улсынхаа эдийн засгийн уналт, эмзэг цэгтээ хатгуулахыг хүлээж буйгаа битүүхэн үгээр илэрхийлэв.
ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөний цаад шалтгаан нөхцөлийг мэдэрч бодолгүй аминч байдал, ашиг хонжоо харж байгаа нь тусгаар улсын уул уурхай гэх цогц салбарыг залж яваа хүний амнаас унаж болох хамгийн ичгүүртэй үг.
Угтаа бол ОХУ НАТО-г улсынхаа хилээс холдуулах зорилготой зэвсгийн мөргөлдөөн гаргаж байгаа. Энэ ажлыг хийхийн тулд эдийн засгаа золигт гаргаж, эцсийн байдлаараа ч тэмцэж байж мэднэ. Гэвч манай улс ОХУ-аас зөвхөн уул уурхайн салбарт буюу бензин, нефтийн бүтээгдэхүүнээр хараат байдаг.
Өчигдөр үүрээр ОХУ-Украин руу зэвсэгт мөргөлдөөнөө эхэлснээс хойш Москвагийн хөрөнгийн биржийн индекс 30 хувиар унав. Түүнээс ч илүү унах эрсдэл бий. Түүнчлэн рублийн ханш ч унаад байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene teneg yuugaa dongosood balairaad baigaa yum Xujaa shig bodoj bna uu xarin
Bas tegeed Oros, Belaruss ailchilna geed bgaa,
Энэ ч төрийн хар хайрцагтай бодлого гэж байдаг баймаар!! Ингээд хэвлэлд өгч байх яриа мөн үү? Ийм л махнууд толгой дээрээ тавьчихаад энүүний өмнөөс сэтгэх гэж суух күү нээрээ! Золиг юмаа.хэ хэ
Энэ нэг амьтан түр ч болов дуугай байж болдоггүй юм байхдаа.Тэнд хүмүүс үхэх сэхэхээ үзэж байхад үнэн мэдрэмжгүй мал