ДЭЛХИЙ

Шоронгоос суллагдсан эр дөрвөн хүн буудан хөнөөжээ

Австралийн Дарвин хотод мягмар гаригийн үдэш зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж нэг хүн шархадсан хэрэг гарчээ. Бүс нутгийн цагаар 19:45-д буюу зэвсэгт халдлага болсноос цагийн дараа гэмт этгээд баривчилагдсан байна. 

Цагдаагийн ахлах мэргэжилтан Ли Морган “Нөхцөл байдал хяналтанд байна. Олон нийтийг хамарсан аюул занал байхгүй” гэж мэдэгдсэн.

Харин мягмар гаригийн үдээс хойш цагдаагийн комиссар Рийс Кершав “Сэжигтэн нь цагдаа нарын сайн мэддэг хүн. Тэр нэгдүгээр сард шоронгоос тэнсэн харгалзуулж гарсан. Цагдаагийн газраас буудлагын шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ халдлагыг терроризмтой холбоотой гэж бодохгүй байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Гэмт этгээд хэд хэдэн удаа гал нээснийхээ дараа өөрөө цагдаагийн газар руу залгасан байна.Австралийн хойд бүсийн ерөнхий сайд Майкл Ганнер “Дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархадлаа. Хойд нутаг дэвсгэрийн хувьд аймшигт өдөр болж байна” гэсэн бөгөөд Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон жиргээгээр дамжуулан тухайн үйл явдлыг “хүчирхийллийн аймшигт үйлдэл” хэмээжээ.

Австралид буудалцаан болох нь маш ховор үзэгдэл. 1996 онд Тасманиа мужийн Порт Артур хотод болсон 35 хүн амиа алдсан аймшигт алан хядах ажиллагаанаас үүдэн тухайн үеийн ерөнхий сайд Жон Ховард зэвсгийн хатуу хяналт тавьсан. Тус хоригоос үүдэн сая гаруй буу цуглуулж устгасан байдаг.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button