Нийгмийн

Маргааш оюутан цэргийн бүртгэл эхэлнэ

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.​

2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia системээр 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх
  • Нэгдүгээр курсын оюутан байх
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button