Нийгмийн

Украин цэрэг: Эх орныхоо төлөө амиа өргөхөд бэлэн байна

Польш-Украины хилийн Пржемышль хотод эмэгтэйчүүд, хүүхдүүд зөвхөн авч явах эд зүйлээ аваад явган ирэв. Тэд нөхөр, аав, ах, хөвгүүдээ дайнд тулалдуулахаар үлдээжээ. Тиймээс 45-аас доош насны эрчүүд эх орноо хамгаалахын тулд эсрэг Украин руу алхаж байгаа тухай BBC агентлаг онцолжээ.

Украин рүү алхаж буй тэдний дийлэнх нь гадаадад амьдардаг Украины эрчүүд бөгөөд зарим нь Канад зэрэг алсаас ирсэн гэж бидэнд хэлэв.

Украин руу явахаар галт тэрэг хүлээж байгаа иргэнээс BBC агентлагийн сэтгүүлч ийн асуужээ.

-Та хаашаа явах гэж байгаа вэ?

-Би армид корпорац байсан. 2017 оноос хойш Польшид ажиллаж байна. Би одоо дайнд явахаар хурдан буцах ёстой. Би армиас ирсэн, тийм болохоор буцна.

-Та айж байна уу?

-Үгүй ээ, би эх орноо хамгаалах гэж байгаа болохоор айгаагүй. Би эндээс мөнгө олсон. Гэхдээ энэ бол миний эх орон, миний газар нутаг. Би үүнийг хамгаалах ёстой. Би эх орноо хамгаалах гэж байгаа.

-Үхэхэд бэлэн үү?

-Тийм ээ, эх орныхоо төлөө би үхэхэд бэлэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button