Нийгмийн

Орос, Украины хурцадмал байдлыг намжаах хэлэлцээ өндөрлөлөө

Орос, Украины төлөөлөгчид Беларусь улсад үргэлжилж буй мөргөлдөөний дунд энх тайвныг тогтоох зорилгоор хэлэлцээ хийж дууссан талаар дөнгөж сая BBC агентлаг мэдээлжээ.

Хоёр тал ойрын өдрүүдэд болох хоёр дахь шатны яриа хэлэлцээний өмнө нийслэл хотдоо ирж, зөвлөлдөх болно гэж "Ройтерс" агентлаг Беларусийн "Белта" агентлагаас иш татан мэдээлэв.

Даваа гаригийн хуралдаан болохоос өмнө энхийн замаар шийднэ гэсэн хүлээлт тийм ч их байгаагүй. Харин энэ хуралдааны үеэр Украин галаа зогсоож, Оросыг цэргээ татахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин үүний хариуг Кремль байр сууриа зарлахгүй гэж мэдэгджээ. Оросын хэлэлцээнд оролцогчид хоёр талын ашиг сонирхолд нийцсэн хэлэлцээр хийх талаар ярилцсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новшийн зан гаргаж дээ оросууд

Холбоотой мэдээ

Back to top button