Нийгмийн

“Улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад маш их баярласан”

Дайны улмаас Украинаас гарах, эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүнд нөхцөл байдалд байгаа иргэдээ татах ажлыг Монгол Улс эхлүүлээд байгаа билээ. Украин дахь монгол оюутнуудыг Польш улс руу татан, тусламж хүргээд байгаа юм. Энэ талаар Польш дахь монголчуудын холбооноос мэдэгдэл гаргалаа.

Тэд “Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн эх орондоо буцаж байгаа Монгол иргэддээ өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн буяны гараа сунгаж хандив өргөсөн халуун сэтгэлт эмч нартаа болон бусад хүмүүстээ Польш дахь монголчуудынхаа холбооны болон Украинаас ирсэн иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхнийхээ хандиваар бид тэдэнд халуун хоол ойр зуурын хүнс болон хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тэдэнд үйлчилж байна.

Та бүхэндээ хандивын мөнгө яаж зарцуулагдаж байгааг бид тайлагнах болно.

9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Монгол улсынхаа төрийн далбаатай машиныг дайнтай улсад хараад ямар их баярлаж байснаа тэр олон км замын машин, хил дээр байгаа хүмүүсийн их дарааллаар визгүй иргэдээ аваад ямар чадварлаг гарч ирсэн Монгол улсаас БНПУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарт болон халуун дулаан уур амьсгал хоол ундаар угтсан Польш дахь Монголчуудын холбооны гишүүдийн тухай нүдэндээ нулимс дүүрэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа элэг нэгт ахан дүүсийнхээ халуун мэндийг,баярласан сэтгэлийг та бүхэндээ уламжлья.

Хандив нэмэгдсэн байгаа. Харьков хотын оюутнууд вагондоо суусан ирж яваа.

Монгол улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны хамт олон баг бүрэлдхүүнээрээ олон өдөр нойргүй хонон ажиллаж бүх иргэдээ авч байна.

Польшийн Варшав хотод ирсэн иргэд одоо ирэх иргэдийн тав тухтай байдал бүх тал дээр Элчин Сайдын Яам анхааран ажиллаж байгаа.

9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эмч нар маань ойр зуурын эрүүл мэндийн тусламж үзүүлэх болно. Холбооны хамт олон халуун хоол унд бүхий л тал дээр ээлжлэн зав гарган үйлчилж байна.

Элэг нэгт Монгол ахан дүүсийнхээ төлөө сэтгэлээ чилээж, тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бүхэн бидэнтэй нэгдэн хандивын аяныг дэмжиж байгаа болон тус дэм болж байгаа та бүхний хүч юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Польш дахь монголчуудын холбоо" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard

Yasan saihan yum be.Bid huchtei

иргэн
иргэн

Сайхан, баяр хүргэе. Их бага гэлтгүй хүний ач тус сэтгэлийг матрахгүй байцгаагаарай.

Холбоотой мэдээ

Back to top button