Нийгмийн

Lil Thug E: Сайхан сэтгэлтэй та бүхэн минь намайг амьдрууллаа

Цусны цочмог хорт хавдрын улмаас Турк улсад эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр монгол түмэндээ хандаж дараах талархлын үгийг бичсэнийг бүрэн эхэр нь хүргэж байна.

Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу.

Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ.

Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа.

Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна. Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Oyun
Oyun

Bayr khurgie udakhgui edgenee. Khamgiin gol ni setgel mash oodrog baij ogloo srenguutee l minii bie mash sain baina bi eruul chiireg baina tsaashid ulam eruul chiireg bolokh bolno gej kheleed amidraldaa buren duuren itgeltei baigaarai. Udakhgui edgeed Mongol orondoo ireerei amjilt

Холбоотой мэдээ

Back to top button