
Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ Беларусийн Беловежская Пуща хотод өндөрлөв. Талууд хэлэлцээрээр энгийн номхон ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм тариаг байлдааны талбарт хүргүүлэх хүмүүнлэгийн коридоруудыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна.
Хүмүүнлэгийн коридор байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм бэлдмэл тараах үеэр хоёр тал галаа түр зогсоохоор боллоо.
“Хэлэлцээрийн зорилгоо биелүүлэхийн тулд талууд тун ойрын хугацаанд тусгай зам харилцаа, холбоог харилцан байгуулж, ложистикийн асуудлыг шийдэхээр болов” хэмээн баримт бичигт дурджээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк сэтгүүлчдэд хэлэхдээ, оролцогч талууд “хүмүүнлэгийн асуудлыг хангалттай нарийвчлан авч хэлэлцсэн” ч Украины тал хүлээж байсан үр дүндээ хүрсэнгүй гэдгийг онцоллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский яриа хэлэлцээний үеэр тохиролцсон тохиролцоог харин “чухал ахиц дэвшил” хэмээв.
Дараагийн гурав дахь шатны хэлэлцээг ойрын өдрүүдэд хийхээр төлөвлөсөн ч товыг хараахан зарлаагүй байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хэвээрээ: ОХУ-ын талаас, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Андрей Руденко, ОХУ-аас Беларусь дахь Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Батлан Хамгаалахын дэд сайд Александр Фомин нар хэлэлцээнд оролцсон.
Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан Хамгаалахын сайд Алексей Резников, Украины Дээд Рада дахь “Ардын зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын зөвлөх Михайло Подоляк нар багтжээ.
Үүний өмнөх өдөр Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединский дараагийн шатанд гал зогсоох талаар хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан.
“Бидэнд гурван хэсгээс бүрдсэн багц саналууд байгаа. Тэдгээр нь цэрэг-техникийн, хүмүүнлэгийн-олон улсын болон улс төрийн чанартай холбоотой” хэмээн Оросын талын төлөөлөгч Мединский мэдэгдэж байсан.
Украины төлөөлөгчид хүмүүнлэгийн коридор байгуулах асуудлыг “тийм ч сайн хөтөлбөр биш” хэмээн нэрлэв.
Хэлэлцээ урьдын адил товлосон цагтаа эхлээгүй аж. Энэ удаад мөн л Украины төлөөлөгчид хоёр цагаар хоцорч ирцгээжээ. Хэлэлцээ уг нь 15:00 цагт эхлэх ёстой байсан ч Украины талаас Михаил Подоляк, Давид Арахамиягийн хамтаар нисдэг тэргэнд сууж, хөөрөхөөр бэлтгэж буй зургаа “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.
Хэлэлцээрийг лхагва гараг /2022.03.03/-т эрт хийж болох байсан ч уулзалт хийх газартай холбоотой маргааны улмаас хойшлогдсон. Талууд Беловежская Пуща хот дахь “Анчдын байшин” /Домик охотника/ руу явах гэж буйгаа Беларусийн Гадаад Хэргийн Яам өмнөх өдөр нь мэдэгдсэн.
Лхагва гарагийн орой уулзалтыг зохион байгуулагчидтай ойр байсан Беларусийн улс төр судлаач Юрий Воскресенский “Интерфакс” агентлагт мэдэгдэхдээ, Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газар руу очих замдаа ложистикийн асуудалтай тулгарсан гэж мэдэгдсэн юм.
Украины төлөөлөгчид товлосон цагтаа ирэхгүй удаа дараа хоцорч буй үйлдлийг ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, Украины тал хэлэлцээг санаатайгаар сунжруулж байна хэмээн буруутгасан.
“Дахин хэлэхэд, Украины тал эдгээр хэлэлцээг хойшлуулах гэж шалтаг тоочиж байна. Тэд энэ талаар Вашингтоноос зааварчилгаа авсан нь гарцаагүй. Украин бол бүрэн хамааралтай улс, гэсэн ч хэлэлцээ болох ёстой” хэмээн Сергей Лавров мэдэгдсэн.
ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн “Telegram” сувагтаа Украинд хүмүүс үхэж үрэгдэж байхад Украины төлөөллүүд “камерын өмнө өөрсдийгөө харуулахад илүү таатай газрыг сонгох гэж маяглаж байна” хэмээн бичжээ.
(Эх сурвалж: ВВС)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegmeerde odoo
Orostoi evtei bsn ni deeree tom gurnii zalgaa uls baij
Odoo nuguu nato eu ntr ni dain hutgah gej oroldono
ukrain tolgoi bhgui usa gaas l tushaal huleegeed suudag tegh bgaad uls orongui bolood erunhiilugch n uuruu baruun ruu zugataad duusna daa teneg
ОРОСЫН ГХЯ - НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЗАХАРОВА ГЭГЧ АВГАЙ ҮНЭН НАХАЛКА
Украйны т�##� өөрсдийн гэсэн бодлгогүй жүжигчин нөхөр кинонд ерөнхийлөгч болж тоглочихоод түүндээ итгээд үүнийг нь барууныхан аштиглаад уисан ххүхэлдэй тоглоомын ерөнхийлөгч болгосон Барууныхан болон жүжигчиндээ итгэсэн Украйнчууд их хохирч байна АНУ болон барууныан д�##�имдуулж өөрсдийн үйдпвэрлэсэн зэвсгээ шахаж туршиж байна энгийн ард иргэдэд чиглэсэн хүмүүнлигийн тусламж дорвитой байхгүй зэвсэг техник л шахаад байх шиг бусдыг хүндэтгээд Украйны т�##� цагаа баримтлах мөн ёс зүйтэй байх хэрэгтэй Хэлэоцээр нр дүнд хүрч дайн злгсоэж энх амг�##�ан цаг ирээсэй дээ