Оросууд Украин руу довтолсноор Монгол Улс “сэндвич” боллоо

ОХУ Украин руу довтолж, Барууны орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан нь далайд гарцгүй Монгол Улсыг эдийн засаг, дипломатын мухардалд оруулж, тус улсын зүүн, баруун нутаг дэвсгэрийн нарийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүйг шинжээчид анхааруулж байна хэмээн “Рёйтерз” агентлаг нийтэлжээ.
Мягмар гараг /2022.03.01/-т Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд дайныг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүмүүс цугларч, Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохыг уриаллаа. Гэсэн ч, тэд Оросын эсэргүүцэлд санаа зовсон оршин суугчидтай тулгарсан.

Хуучнаар ЗХУ-ын хэдэн арван жилийн ноёрхлын дараа 1990 онд ардчилсан шилжилтийн замыг туулсан монголчууд одоо бол БНХАУ бүс нутгийн ноёрхлоо улам бүр өсгөн нэмэгдүүлсээр буйд санаа зовниж эхэлсэн ба энэ асуудлаар тус улсад зөрчилдөөн үүсээд байгаа юм.
Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-аар хүрээлэгдсэн Монгол Улс улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг холбоотнуудаа “гуравдагч хөрш” хэмээн үзэж, дипломат стратегийн дагуу харилцаагаа хөгжүүлж байгаа хэдий ч эдийн засаг нь хоёр том хөршдөө түшиглэсээр байна.

Гадаад худалдааны дийлэнх нь ОХУ-ын банкуудаар дамждаг агаад одоо олон улсын зүгээс улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод буй хойд хөршөөсөө бараг бүх газрын тосоо импортлодог гэдгийг Монгол Улсын Төв банк долоо хоногийн эхээр анхаарууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн төлбөр тооцоо хийх боломжгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулж, Европын улс орнуудаас хүнсний болон өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт мөн тасалдсан.
Монголын улс төр судлаач, социологич Лувсандэндэвийн Сумати “Бид Оросоос хэт хамааралтай, энэ нь зөвхөн бензин тосоор ч хэмжигдэхгүй, олон талаараа бидэнд хүнд цохилт болно. Оросын нийлүүлэгчдээс их хэмжээний үр тариа худалдаж авсан” хэмээн онцлон тэмдэглэв.

“Манай банкууд Оросын банкуудаар дамжуулан шилжүүлэг хийдэг тул SWIFT нь манай импорт, экспортын үйл ажиллагаанд ч нөлөөлнө”.
Мөн лхагва гарагт Европын таван улс гишүүнчлэлээс гарсны дараа Монгол Улс Оросын ахалдаг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон улсын банк болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны цөөхөн гишүүн орнуудын нэг хэвээр үлдлээ.
“СЭНДВИЧ”
ОХУ-ыг түүхий эдийн зах зээлийн хувьд Хятадаас илүү хамааралтай болох нь Украины хямрал нь хөрш орнуудынхаа “сүүдрээс” гарах гэсэн Монголын олон жилийн хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй юм.
Эдийн засагч, төрийн түшээ асан Чулуунцэрэнгийн Отгочулуу хэлэхдээ “Монгол улс шиг хоёр аварга том гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй боловч туйлын нээлттэй эдийн засагтай улсын хувьд хил дамнасан худалдаа жигд явагдахаас их зүйл шалтгаална. Ямартай ч нөхцөл байдал хурцадмал байх болно. Одоо энэ дайн Монголын эдийн засагт үүссэн асуудлыг улам хурцатгалаа” хэмээсэн юм.

Украины асуудлаас болж Герман улс “Хойд урсгал-2” хийн дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг цуцлах шийдвэр гаргасны дараа Монгол Улс ч мөн адил зүүн зүг рүү чиглэсэн эрчим хүчнээс хамааралтай ОХУ-ын эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой болж магадгүй байна.
Энэ долоо хоногт Монгол Улс “Сибирийн хүч-2” төслийн Оросын 50 тэрбум шоо метр хийг Хятадад нийлүүлэх үндэстэн дамнасан хий дамжуулах төслийн Монголын хэсгийг барих гэрээнд гарын үсэг зурсан.

Монгол Улс ерөнхийдөө геополитикийн маргаанаас хол байхыг хичээж байгаа юм. Монгол Улс өнгөрсөн жил эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд Казахстан руу цэргээ илгээсэн ОХУ-ын шийдвэр болон Афганистанаас АНУ-ын цэргийг гаргасан шийдвэрүүдэд ч өөрийнх нь цэргийн хүч тэнд байрлаж байсан ч тайлбар хийгээгүй.
Одоог хүртэл Украины түрэмгийллийн талаар чимээгүй байгаа ба лхагва гараг /2022.03.02/-т ОХУ-ын цэргийн анги нэгтгэлийг Украинаас нэн даруй гарахыг шаардсан НҮБ-ын тогтоолын санал хураалтад түдгэлзсэн 34 орны нэг нь Монгол Улс байв.
Гэсэн ч, улам бүр туйлширч буй геополитикийн зөрчилдөөнд, ялангуяа Европ болон Барууны орнуудад гадуурхагдсан Москва зүүн тийшээ эргэх юм бол Монгол улс аль нэг талд нь орохоос аргагүйд хүрч ацан шалаанд орж магадгүй юм.

“Орос улс Монголыг бухимдуулахын тулд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж би боддог байсан, гэвч өнөөгийн нөхцөлд энэ нь тийм биш байж магадгүй” улс төрийн шинжээч Диркес.
Украин шиг асуудалд аль болох олон талын байр суурьтай байх тусмаа АНУ, Япон зэрэг “гуравдагч хөрш”-ийг бий болгох замаар Орос, Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөөг тэнцвэржүүлэх стратегид нь Монгол Улсын орон зай багасна. “Манай гуравдагч хөршийн хувьд манай орны өвөрмөц байдлыг ойлгоно гэдэгт найдаж байна. Монгол бол эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг улс. Гэсэн ч, эдийн засаг нь бие даах чадваргүй” Отгочулуу
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮБ ИНДРЭЭС МОНГОЛ УЛС ТҮДГЭЛЗСЭН ХАРИУ ӨГЛӨӨ УДТАЛ ДУУГҮЙ БАЙСНЫ ЭЦЭСТ ЭНЭ ХАРИУЛТ ХАРИН БӨӨРӨНХИЙ МАЯГТАЙ ШИЙДВЭР БАЙЛАА.МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГЫХОО ХҮРЭЭНД ЭНЭ ХАРЬЦААГ ТЭНЦВЭРТЭЙ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ДЭЛХИЙН 2 Р ДАЙНЫ ФРОНТОД БЭЛЭГЛЭХ КОМИССЫН ОРОС МОНГОЛ ДАРГА НАРЫН ӨМНӨ ХӨДӨӨНИЙ ЦӨЛХ ЭР СТАЛИНД 10 МОРЬ АДИЛХАН ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАЛТАЙ БИШ ХИЙТЛЭЭР ХҮҮД БАС ХЭДЭН МОРЬ ӨГИЙ ГЭЖ БӨӨН ИНЭЭДЭМ ХАНИАДАМ БОЛЖ БАЙСАН ГЭСЭЭН. ЯАЖ ДО ЯАМАНД ХӨӨРХИЙ ТОЛГОЙГОО ТАСДУУЛААГҮЙ ЮМ.ОХУ УКРИАН ЭНЭ ХОЁР УЛС СОЦ н ҮЕД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ ОДОО Ч ОЮУТАН СУРАГЧДЫГ БЭЛТГЭЖ ӨГЧ БАЙГАА МОНГОЛ ОРОС УКРИАНЫ АЛЬ Ч ТАЛЫГ ДЭМЖИХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ ТӨВМЙН САХИСАН ДИПЛОМАТ БОДЛОГО БАРИХ НЬ ЗӨВ.ХАРИН ЭЛДЭВ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ДЭВХРЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГАРУУД ЖАГСАААЛ ЦУГЛААНАА БОЛИХ НЬ ЗӨВ НЭГ МУУ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДСАН АН МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ НЬ БУРУУ ТА НАРЫН АРДЧИЛСАН ҮЗЭЛ ЗҮГЭЭР Л БӨГС АРЧСАН ЦААС ДУУГҮЙ Л БАЙВАЛ ДЭЭР МОНГОЛЧУУДАА ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БИДЭНД САЙН ЮМ АВЧРАХГҮЙ АЛИВААД БОДОЛТОЙ УХААЛАГ БАЙГААРАЙ ҮХЭР ШИГЭЭ ТЭНЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ҮХЭР БИДНЭЭС УХААЛАГ БАЙНА МӨРӨӨРӨӨ ЯВЖ ӨВСӨӨ ИДЭЖ УСАА УУЧИХААД Л ЯВЖИЙНАА
З айлаа пиз да минь бид ардчилсан улс
ZUGEER L DUNDIIG BARI...YMAR CH BSAN ALDAHGUI...MAGADGUI HELELTCEER HIIH GAZAR NUTAG MONGOL BHIIG UGUISGEHGUI... HUNJLIINHUU HIREER HULUU JIIGEED L DUNDUUD N L..SHUU... GEHDEE OROSTOOO JOOHON ILUU N DEER BIZDEE...OLON OLON JILIIN NUHURLUL HEND CH NEG MESSEJ UGDUGIIINSHUU... ELBEG TENEG EE...
Магтан хорлов.янаглан хорлов гэдэг шиг хуц�##�гүй дуугай байгаач ингэж улс орноо хамга�##�ахгүй шүү г�##�зуу оркоо
Ардчилсан намын тэнэгүүдээ Монгол бол Орос Хятадын мөнхийн хөрш. Дайн болохыг дэвэргэх хэрэггүй. Ардчилсан нам бондтойгоо сөнөтүгэй.
Монголчууд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх цаг нь болжээ бид их хааны үр сад билээ бидний өвөг дээдсүүд путин шиг ийм дарангуйлагч нараас дэлхийн ард түмнийг чөлөөлж энэ дэлхийд энх тайвныг тогтоож байсан түүх бий шүү Ардчилсан нийгмийг анх ЧИНГЭС хаан буюу ТЭМҮҮЖИН үүсгэн байгуулсан юм шүү тэр агуу хүн төр барьж байх үeд дэлхийн хүн төрлөхтөн бүгдээрээ арьс өнгө шашин шүтлэгээрээ ялгаран гадуурхагдаггүй эрх чөлөөтэй тайван амьдарч хуулиа дээдлэн сахиж байсан байна бид зөв бөгөөд зорилоготой нэгдмэл байв�##� ирээдүйг бид удирдах болно бид чадна үүнийг бидний хойч үe үр сад нар минь хийж чадна өөр ямарч үндэстэн үл чадмой...
Чи өөрөө чөтгөр шулам уруугаа тонил пиз да
энэ эгүүрт унших хэрэгтэй юм нэг �##�гаа дандаа барууны сурт�##�чилсан мэдээлэл байна мөнгөний сайт ч мөн юм байна б�##�ай сайт
orosiig demjeed alaad og geed bgaa hun neg ch alga. Jijig uls toviig sahiad bolgoomjtoi bai gej bna. ali n ch bidniig dongoj chadna. Ali alind n ahaa namaig bodooroi geed baij bna.
Украины олон т�##�т харилцаа гэж юуг хэлээд байна. Дэмий хоосон цэцэрхэх гээд хэрэггүй ээ. Мөрөөрөө мөөмөө унжуулаад явсан нь дээр байх магадл�##�тай.
Отгочулуу гэгч төрийн түшээ байгаагүй.Жоохон мэдрэмжтэй бичмээр юм.
Тийм дээ. Одоо Москвагийн дараагийн бай нь Монгол байх болно. Оху буфер гэж хэлэгдэх маш цөөхөн хөршүүдтэй үлдсэний нэг нь Монгол юм. Москва өнөөдрийг хүртэл Украйнд явуулсан интервенцийг Монголд явуулахгүй байх бат�##�гаа байхгүй.