ДАТА: Худалдаа үйлчилгээ явуулдаг компаниар зам бариулснаас болж замын ажил зогсжээ

Зам, тээврийн хөгжлийн яам авто замын бүтээн байгууламжийн ажлыг сайжруулах, стандартыг хангуулах зорилгоор гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн ААН, байгууллагад хариуцлага тооцохоо мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэдгээр компанийн нэг нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, хатуу хучилттай авто замын төслийн замыг хэсэгчлэн барьж гүйцэтгэх, баталгаат засварыг гурван жил хийх үүргийг гэрээгээр хүлээсэн "Хансуун" компани байжээ. "Хансуун" компани гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зөрчил гаргасан байна.
Тэгвэл дээрх "Хансуун" компанийг А.Ууганзаяа, Х.Алтансүх гэх хүмүүс удирддаг байна. Түүнчлэн "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа" чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан тухайгаа АТГ-т мэдүүлжээ. Тэгэхээр анхнаасаа авто замын чиглэлээр үйлчилгээ явуулдаггүй байгууллагаар зам бариулсан байгаа юм. Үүнээс болж замын ажил зогсох, олон жилийн төлөвлөгөөт ажил гацах шалтгаан болсоор байна. Одоогоор тус компанийн зам барих гэрээг цуцлаад буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tenderr shalgaryylsan bagt hariutslaga toots. Huun heleltseh dyysaagui bga
Энэ тендэрийг шалгаруулсан хүмүүс улсыг хохиролгүй болгоод төрөөс зайлах нь шударга ёсонд нийцнэ.
Хауулиа өгсөн хүн юу гэж сайн зам барихаь
Мэргэжлийн бус мөртлөө 100 гаруй км зам авдаг айн. Аймар юм аа
Одоо тэр хошин шогийнхон энд тэнд их орж юм авч бн. Үүний ижил болно шүү