НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Талхаа таллаж авдаг иргэдээ хөгжингүй орнуудын баян өрхүүдтэй харьцуулахаасаа ич, А.Тлейхан дарга аа

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Манай улсын иргэд хөгжилтэй орнуудаас 4-5 дахин хямд үнэтэй цахилгаан хэрэглэдэг” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.  Дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг, цалингийн дундаж хэмжээ нь “тасарчихсан”, улсуудын иргэдтэй талхаа таллаж авдаг ард түмнийхээ хэрэглээг харьцуулаад сууж байдаг, А.Тлейхан дарга мөн ухаантай хүн ээ.

МАН 2016 онд  парламентад олонх болж, ард түмнийхээ итгэлийг хүлээж гарч ирэхдээ олон сайхан амлалт дэвшүүлсэн. Тэдгээрийн нэг нь, “Цахилгааны үнийг тогтвортой барина” гэсэн амлалт юм. Бүр энэ амлалтаа 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө АЛБАН ЁСООР суулгаж өгсөн билээ.

Тийм байтал эрчим хүчний үнийн тарифыг зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүчний зохицуулах хороо 2019 онд ДӨРВӨН удаа цахилгааны үнийг нэмчихээд буй. Ингэхдээ олон нийтийн анхаарал сарнисан, амралт зугаалга давхацсан үеүдэд үнийн нэмэгдлийг хэрэгжүүлж, иргэд үүнийг мэдэлгүй, нэмэгдсэн өртгөөр төлж эхлээд байна.

Тодруулбал,  эрчим хүчний тарифыг

  • 2019.04.09-ний өдрийн нэмэлт:  1 төг, 50 мөнгөөр
  • 2019.05.01: 3-ны өдрийн нэмэлт: 3 төгрөгөөр
  • 2019.06.01-ний өдрийн нэмэлт:  3 төгрөгөөр
  • 2019.07.01-ний өдрийн нэмэлт: 3 төг, 50 мөнгөөр тус тус нэмэгджээ.

Энэ нь 2019 он гарснаас хойш нийт 12.09 төгрөгийн нэмэгдэл хийгдсэн гэсэн үг юм. Сард 150 кВт.ц хүртэлх хэрэглээтэй энгийн айл өрхийн тариф дээр 12.2 хувиар нэмэгдэл үүсэх тооцоолол гарч байна.

Сүүлийн өдрүүдэд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос “Үнэ нэмэхээс өөр аргагүй байгаа” гэсэн мэдээллүүдийг зориудаар түгээж эхлэв. Эрчим хүчний яам болоод харьяа агентлагт нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МАН-ын амлалт хамаагүй хэрэг үү. Эсвэл А.Тлейхан, Ц Даваасүрэн нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө уншдаггүй юм уу.

Хөшигний ард А.Тлейханыг УИХ-ын гишүүнээр найман жил ажилласныхаа дараа 2016 оны сонгуулиас өнжиж, хариуд нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар сонгогдсон гэгддэг. Төрийн албаны зөвлөл дээр материал нь шүүгдэх үеэр тухайн үеийн хуулиар тэтгэвэрт гарах нас болсон хэдий ч “хүчээр” томилсон талаар хүртэл яригддаг.

Техник технологи хөгжиж, эрэн цагийн залуу үе хүч түрэн босч ирсээр байхад төрийн өндөр албан тушаалд тэтгэврийн насны өвгөд тухалж, амьдралаас хэт тасархай зүйлс ярьж яваагийн нэгэн жишээ нь А.Тлейханны “дэмийрэл” юм. Тиймээс л хөгжингүй орнуудын иргэдийн амьдралыг борог аж ахуйтай гэр хорооллын айл өрхүүдтэй хольж, хутгаж, харьцуулж суугаа юм.

Бодит амьдралаа харна уу, А.Тлейхан дарга аа. Хөгжингүй орнуудын иргэд шиг ажлын байрны хүртээмж сайн, дундаж цалин өндөр бол эгэл иргэд чинь цахилгааны үнэн дээр “хотойхгүй”. Хүйтний улиралд таны энэ шийдвэр хичнээн өрхийн цахилгааныг шалгах шалтгаан болох бол. Бодож, тооцоолж үзсэн үү.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 14, 2019 09:31

Т�##�х ямар үнэтэйг мэдэхээ байтлаа хэт баяжчихсан луйварчин юун ард түмний амьдр�##� мэдэх вээ дээ хөгийн муу новшнууд үхэж д�##�драасайтатвар нэмэхээс өөр юм мэддэггүй дандаа худ�##�ч муу сурлагатангууд дээр суучих юм ,энийг хэн сонгосон юм тэр баянөлгий рүүгээ �######�в�##� таарна

Холбоотой мэдээ

Back to top button