Нийгмийн

Цуварсан олон тоглолтоос ТАХАЛ ТАРХАХ ВИЙ

Сүүлийн үед тавигдах урлагийн тоглолт олширлоо. Энэ нь урлагийн салбарынхны хувьд хоёр жил хөл хорионд байсны дараах үзэж байгаа “нар” гэж болно.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн дуучин Т.Дэлгэрмөрөн өдөрт хоёр удаа UB palace-д тоглолтоо хийв. Өнөөдрөөс Төрийн Соёрхолт, Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka&Friends: Хайр” тоглолтоо мөн л UB palace-д хийх аж. Үргэлжлүүлээд 10 орчим уран бүтээлчид урлагийн тоглолтоо хийнэ гэгдэж, товоо зарлааж байгаа юм. Хоёр жил хөл хорион дэглэмээ мөрдөж явсаар одоо л олон нийттэйгээ уулзаад буй нь энэ.

Гэвч коронавирусийн омикрон муцацын давлагаа саях шувтарлаа. Энэ нь цар тахал бүрэн дууссан гэсэн үг биш бөгөөд дэгдэхгүй гэх үндэслэлгүй. Өрөө танхимын ариутгал гэгчийг ч мартаж байж мэдэх юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Цар тахлын давлагаа намжсан. Дараагийн давлагаа ирэх намар ирнэ" гээд байв. Энэ янзаараа угсруулсан олон тоглолтоор халдварын давлагаа хаврын дунд, сүүл сараар ч оргилж мэдэхээр байна.

Иймд тоглолт үзэж байгаа болон тоглолт зохиож буй уран бүтээлчид зөвхөн орлого биш олон нийтийг бодож, халдварын дэглэмээ баримтлах нь энэ цагийн хамгийн чухал асуудлын нэг яах аргагүй болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тахол бүрмөсөн зогсоогүй байхад яах гэж тоглолтын зөвшөөрөл өгдөг юм бэ. Улс орны эрүүл мэндийн хүчин чадал, хирээ мэдэж цуцлах хэрэгтэй юм бишүү

Холбоотой мэдээ

Back to top button