Нийгмийн

Хувийн сургуулиуд түгжрэл арилгах цагийн зохицуулалт мөрдөхгүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.

Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2022 19:57

ИШШШШ ХОТЫН УДИРДЛАГУУДАА ТА НАР ҮНЭН ИНЭЭДТЭЙ ГАРУУД ЮМАА ХУВИЙН СУРГУУЛИУД ЦАГАА МӨРДӨХГҮЙ БАЙЛАА ГЭЭД ТҮГЖРЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХОТОО ХУВААГААЧ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД АВИЛГАЧДЫН ҮҮР БОЛСОН ЯАМ ТУСГАЙ ГАЗРУУДАА ХОТООС ГАРГААЧ.ДА ХҮРЭЭ ЗУУН АЙЛЫН ЗАХ НАРАНТУУЛАА БҮҮР ХӨДӨӨ ЦӨЛӨӨЧ ХУЖАА БАРААГ ХААНА Ч ЗАРСАН ЯАДЫН ҮНЭХЭЭР ТҮФ ГАРУУД ЮМАА.ЦАДИГ ЗАМБАРААГҮЙ ЯМАР Ч ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЭНЭ УЛСАД ЧИХЭЖ БАЙГАА ТӨМРИЙН ХОГ БОЛСОН МАШИНУУДАА ЗОХИЦУУЛААЧЭЭ НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР НЭГ ЖИЛ ТАВЬЧИХААЧ БИ БОЛ ҮНЭН БУЖИГНУУЛМААР БАЙНА. ХОТОО ЗАДЛААЧ БАГАНУУРТ БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛИА АВААЧИЖ ХАЯАЧ ЯДАХДАА БАГАНУУРЫХАН ЭНЭ ДЭД БҮТЦЭЭ ДАГААД ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ. ДАРХАН ЭРДЭНЭТ БАРУУН ЗҮҮНХАРАА ТӨМӨР ЗАМТАЙ ГАЗРУУДДАА ЧОЙР САЙНШАНД ЗАМЫН ҮҮДЭД СУРАГГҮЙ МӨНГӨ ХӨӨДӨГ ХУВИЙН ДЭЭД СУРГУУЛИУДАА ТЭНД ХАЯАЧ ТЭГВЭЛ ЭНЭ ХОТ ТҮГЖРЭЛГҮЙ БОЛНО ЯЛААНУУД ХООЛОО ДАГААД ТОНИЛНОО ЯАМ ТУСГАЙ ГАЗРУУДАА МОНГОЛ ГЭР БАРИУЛААД ЖИНХЭНЭ ХӨДӨӨ ЦӨЛ СДАНУУДЫГ ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛ

Холбоотой мэдээ

Back to top button