Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.
Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт долоон байршилд 20 ТҮЦ, Баянзүрх дүүрэгт нэг байршилд 56 ТҮЦ, Баянгол дүүрэгт найман байршилд 16 ТҮЦ, Сүхбаатар дүүрэгт 13 байршилд 33 ТҮЦ, Чингэлтэй дүүрэгт таван байршилд 5 ТҮЦ, Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд 9 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлж байна.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ТҮЦ асуудлыг зогсоогоочээ, ТҮЦ нээс цааш сэхээрээчээ. Албаар хорлон сүйтгэх, ажил үймүүлэх ажиллагаа хийхээ болиочээ...Цаг үетэйгээ зохицож алхаач, Нийтийн дэг жаягтай байцгаая, Ажил , лангуу санал болгосон гэсэн.....жимс ногоо зарах зөндөө заасан газрууд , зах худалдааны газрууд байна....Эсэргүү эргүү ажиллагаагаа зогсоо...Шивтэр шинхэг, хогийн үүр болдог биз дээ...
ТҮЦ -ийг дахин тавиад эхэлчихсэн юм уу,болимоор юмаа.
Лайв хийгээл баахан даналзсан авгай нар байна лээ хөөрхий хэдэн цагдаа нар бороохойдохын оронд бараг ёслохнээ
120,3 р хорооллын эцэс, 28 р сургууль, Хүрээ сургуулийн баруун талд 2 ТҮЦ байнга Хятадын шарсан дүүпүү хүхэдүүдэд байнга зарж,ойр орчимд шээс,өмхий үнэр шингэсэн байнаа. Буулгаад өгөөч.