
ХБНГУ-ын Ерөнхий прокурорын газар ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааны явцад дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй хэргүүдийг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар өнөөдөр /2022.03.08/ Германы “Der Spiegel” сэтгүүл өөрийн цахим хуудаснаа өөрийн эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын гол зорилго нь тодорхой хүмүүст холбогдох нотлох баримт цуглуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал аж.
Мөн хэвлэлд, хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсын удирдагчдын тусламж хүссэний хариуд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаа зарласан гэдгийг онцолжээ.
Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ, Москвагийн төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэн авах асуудал багтаагүй, тэр тусмаа цус урсгах тухай нэг ч үг, өгүүлбэр, бодол байхгүй, гол зорилго нь Украиныг цэрэггүйжүүлж, деазизаци хийх явдал гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Der Spiegel
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.