ДЭЛХИЙНИЙГЭМ

“Coca-Cola” гүрийсэн ч эцэстээ ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоолоо

“Coca-Cola” компани ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа мэдэгдлээ. Уг нь ОХУ-ын эсрэг олон улсын хоригт нэгдэлгүй “гүрийж” байсан ч “бууж өглөө”. Энэ тухайгаа өчигдөр /2022.03.08/ орой компанийн албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ.

“Coca-Cola” компани нь 1980 онд Москвагийн Олимпын наадмын албан ёсны түншээр ажиллаж байсан түүхтэй. Харин 1988 онд тус компани ЗСБНХУ-ын зах зээлд нэвтэрч, улмаар Орост Москворецкийн шар айрагны үйлдвэрээс анхны үйлдвэрлэлээ эхлүүлж байсан.

Өмнөх өдөр нь, “MacDonald's”, “Starbucks”, “Procter & Gamble Co”, “L'Oreal”, “Pfizer” зэрэг томоохон компаниуд ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагаагаа зогсоож, Оросын зах зээлээс гарч байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button