НийгмийнУЛС ТӨР

Д.Монголхүү: Х.Баттулга Ерөнхийлөгч болохдоо МоАХ-ны даргаас огцорсон. Би хууль ёсны дарга

МоАХ-ын даргаар шинээр сонгогдсон Д.Монголхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-МоАХ-ны даргад заалнаас таван хүн нэрээ дэвшүүлснээс дөрөв нь нэрээ татсан. Сонгууль яг дүрмийн дагуу болсон уу?

-МоАХ-ны даргад заалнаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Элчин сайд асан Сүхбаатар гуай, Д.Сосорбарам ах, Цэрэнбат бид тавын нэрийг дэвшүүлсэн. Яасан юм мэдэхгүй, бусад дөрөв маань нэрээ татчихсан. Тэгээд ганцхан над дээр санал хураагаад сонгогдсон. Энэ хурал Төрийн бус байгууллагын хуулиараа, дүрмээрээ хүчин төгөлдөр.

Олон нийтэд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тухай хуулиар “Үүсгэн байгуулагчид нь эрхээ шилжүүлээгүй тохиолдолд Үүсгэн байгуулагч нь хурлыг өөрсдөө санаачлан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр саяны хурал, хурлаас гарсан шийдвэр, тогтоол бүгд хүчин төгөлдөр.

-Та хэдэн хүний саналаар сонгогдсон билээ?

-Санал хураалт ил болсон. Эсэргүүцсэн хүн хоёр байсан уу даа. Бусад нь дэмжсэн, түдгэлзсэн хүн байгаагүй.

-Өмнө нь та “Монголхүү МоАХ-ыг удирдах эрх бүхий хүн биш” гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан. Сая даргаар сонгогдоход, одоо тийм шүүмжлэл, эсэргүүцэл хэр ирж байгаа вэ?

-Намайг гишүүн биш гэж хэлж байгаа Хяналтын зөвлөлийн дарга нөхөр дараа нь “Монголхүү МоАХ-ны дарга мөн. Би хасчихсан юм” гэсэн. Намайг МоАХ-ны гишүүн биш гэхэд би батлахаа үзүүлэхэд “Энэ нэг жижигхэн үнэмлэх байдаг юм. Нэлээд дээр өгсөн. Одоо шинэчилсэн” гэсэн. Шинэчилсэн гэдэг нь намайг хасчихсан гэсэн үг. Төрийн бус байгууллагын гишүүнийг хасах асуудал өөрөө хуультай, журамтай. Хэн нэгний үзэмжээр шийддэг асуудал биш.

Хоёрдугаарт, намайг МоАХ-ын гишүүн мөн эсэхийг баталгаажуулахын тулд архивын баримт байх ёстой. Үүнийг хөндвөл нэлээд том асуудал сөхөгдөнө. Учир нь МоАХ-ны 2000 оноос өмнөх архивын бүх баримт бичгийг шатаачихсан гэх мэдээ чих дэлсээд байгаа. Тэрийг бид эргэж сөхнө, араас нь явна. Зөвхөн нэг байгууллагын бус Монголын ардчилсан хувьсгалын түүхэн баримт бичгүүд устсан гэсэн үг. Энэ нэлээд том ноцтой асуудал босож ирнэ.

-Жагсаж, тэмцэж байгаад МоАХ-ны дарга болчихлоо гэх шүүмжлэл гарч байна. Та ер нь Ардчилсан намтай хэзээнээс холбогдсон бэ?

-Амь, амьдралаараа холбогдсон маань гэвэл ухаан орсон цагаасаа хойш. Ээж минь АН-ыг анх байгуулахад нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Хандсүрэн гэдэг хүн бий. Би 1999 онд АН, МоАХ-ны гишүүн болсон. Холбооны, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон минь энэ жилээс.

АН-д өмнө нь ямар нэгэн хариуцлагатай албан тушаал хашиж байгаагүй. Жирийн гишүүн байсан.

Монголд дарангуйлал эхлэх бус бүр бэхжих байдалд орчихсон. Тиймээс энэ том дарангуйллын эсрэг сөрж зогсохын тулд МоАХ-г сэрээлээ.

-АН-ын томоохон лидерүүд тантай уулзаад МоАХ-ны дарга болохыг зөвлөсөн тохиолдол бий юү?

-Үүл (Э.Бат-Үүл) ахтай уулздаг. Эби (Ц.Элбэгдорж) ахтай хоёр удаа уулзаж үзлээ. МоАХ-ны хүндэт дарга нь Эби ах. Тэр утгаар нь МоАХ-ын хуралд оролцох урилга өгч уулзсан. Ажлын шугмаар АН-ын зарим лидертэй уулзаж байгаа. Монголхүү ганцаараа яваад энэ том дарангуйллын эсрэг зогсож чадахгүй. Намайг хүн, хүнтэй л холбож байгаа. Сүүлдээ бүр Жэнко (Х.Баттулга)-гийн ч хүн болоод байх шиг.

-АН-д бус МоАХ-нд яагаад ажиллахаар шийдэв?

-АН нийгэмрүү чиглэх гээд хүч нь дутаад байна. Дарга, цэргийн асуудал үүнд нөлөөлж байгаа. Цул хүчээр гарч ирээд дарангуйллын эсрэг зогсох гэхээр АН хүчгүйдээд байна. Хүчтэй байх боломжтой ганц институт нь МоАХ.

-МоАХ-г сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгч Х.Баттулга удирдсан, хаанчлалаа тогтоосон гэгддэг. Та дарга болсны цаана Х.Баттулгын хаанчлалыг зогсоох зорилго бий юү?

-Дарга болсон зорилгыг маань хүн дээр аваачиж наавал явцуу хүрээний асуудал болно. Баттулга, Эрдэнэ, Элбэгдорж ч гэх юм уу хүн дээр аваачиж наавал зорилгодоо хүрч чадахгүй. Миний зорилго эрх чөлөөгөө авч үлдэх.

Х.Баттулга МоАХ-ны дарга байх ямар ч боломжгүй. Дүрмээрээ удирдлага солигдож байх зохицуулалттай. Тэр зохицуулалт нь яаж хийгдсэн бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүн төрийн бус байгууллагыг удирдах нь хууль бус. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч болсон өдөр МоАХ-ны даргаас огцорсон гэсэн үг. Түүнээс түдгэлзсэн гэсэн үг биш шүү.

Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч болохдоо МоАХ-ны даргаас хуулийн дагуу огцроогүй. Ерөнхийлөгч атлаа МоАХ-ны даргын албан тушаалаа өгөөгүй нь өөрөө хууль бус. МоАХ-ны хурал хамгийн сүүлд 2012 онд болсон байдаг. Тэгэхээр Х.Баттулга 2017 оноос хойш МоАХ-ноос огцорсон гэсэн үг.

-Та МоАХ-ны даргын хувьд цаашид юу хийж, бүтээе гэж зорьж байна вэ?

-Миний хүлээж буй үүрэг тодорхой. Миний зорилго, гишүүдийн хүсэл, эрмэлзэл бий. Гишүүдийн хүсэл, сонирхлыг ажил хэрэг болгож явах чухал. МоАХ-ны таван том зорилгын хүрээнд ажиллана.

Устсан архивын сэргээнэ. Иргэдийн улс төрийн мэдлэг, оролцоог сайжруулахын төлөө тууштай ажиллана. Одоо иргэн бүхэн улс төрд орох зайлшгүй шаардлага тулгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2022 12:04

Cji z##laa chi zelenskii baiden 2 shig uls uimleh geed bn bslai minee

zochinдарангуйлал
zochinдарангуйлал
3 сар 9, 2022 15:12

Дарангуйл�##� гэнэ шүү их мэдэгч дүр эө эсгэгчид доногдогчид ашиг хонжоо хайгчид

Mgl
Mgl
3 сар 9, 2022 15:29

Энэ банди дарга болох донтой юм байна!!! Жагса�##� хийгээд ямар нэг аргаар дээшээ гарчих санаатай хогийн новшнуудын нэг Магнай Батзандан мэтийн хогнууд хайчив яг ижил !!!

Зочин
Зочин
3 сар 9, 2022 16:09

ene sejgiin gahaig nyadla

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
3 сар 9, 2022 16:17

Ан ынхан хохино ээ ингэх л бхйсан юм энэ тэнэгээр даргаа хиилгээд гоёдоо ичиг ичиг хаха хохо

Зочинүнэ
Зочинүнэ
3 сар 9, 2022 16:30

ШООХУУЗХҮҮ ЗҮГЭЭР ҮАЙЛААД ӨГ ӨЛӨН БАГДИ МИНЬ. БАХ МЭЛХИЙ ХОШИН БАНДИ, БАТҮҮЛИЙН БАНДИЛЗГАНА .

Зочин
Зочин
3 сар 9, 2022 20:23

Э ВИЙ ХӨӨРХИЙ ЭНЭ НЭГ ДЭВРХЭЭД БУУХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ УЛСАА ХУДАЛДАЖ ЭХ ОРНООСОО НҮҮР БУРУУЛСАН АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР АРД ТҮМЭН МОНГОЛ ОРНОО САМАРСАН ХУЛГАЙЧУУДЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЗОЛИОСНЫ ГАР БОЛСОН НӨХӨРТ БОДИТ ҮНЭНИЙГ ХЭЛЭЭД ӨГЧИХ ХҮН АЛГА УУ? ОДОО ЭНЭ БАЦААНЫ СЭТГЭЛ ЗҮРХЭНД УИХ н ГИШҮҮНИЙ СЭНТИЙ ХАРАГДААД БЯР ХҮЧ УР УХААН НЬ ТЭГШРЭЭД УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЭХ БӨХ ШИГ БОЛЦОН ГЭЭД АЙМААР ИХ ДАЛИЙГААД ЯВАА ГАР ГЭДГИЙГ НЬ Л ЗҮГЭЭР ХЭЛЭЭД ӨГЧИХ.ЧИ БАЙТУГАЙ ЧАМААС ЦААДАХААР НЬ НААДУУЛ ЧИНЬ ТОГЛОЖ АШИГЛАЧИХААД ХЭРЭГЦЭЭ ДУУСАХААР БЭЛГЭВЧЭЭ МУЛТ ТАТАН ХАЯДАГТАЙ АДИЛ ЧАМААР ТУГ ТАХИНА .ЧАМАЙГ ИХ ОНГИРООЖ ЗААЛНААС ТЭР ОЛОН ХУЛГАЙЧ НЭРЭЭ ТАТАХАД ЧИ БАС ТАТАХ БАЙЛАА.ТЭНЭГ БАЙЖ БОЛНОО АРАЙ Ч ИЙМ ТЭНЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.ЭЛБЭГЭЭ АХ ГЭНЭ ҮҮ? КК ХА ХА ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ САМАРКА САМДАН ЧИНИЙ АХ ХЭЗЭЭ БОЛЧИХОВОО ТЭНЭГЭЭ ОДООХОН БОДООЧ УХААРААЧ БОЛИОЧ ҮХЭЛ ХАГАЦАЛ РУУГАА ЯВААД БАЙНА.МОНГОЛХҮҮ ГЭНЭ ШҮҮ ЛАЛАРХҮҮ ЧАЦГАХҮҮ БОЛЦОРЛОО ГӨЛӨГӨӨ

Зочин
Зочин
3 сар 9, 2022 21:11

Даанч гэв гэнэт долоон сараас эхлээд учир зүггүй улайраад жагсаад цуглаад байсан юмаа . Ийм учиртай байсан юм бий вий . Эрдэнэ, Элбэгдорж, Бат үүл гурвын заавраар Ардын хувьсг�##�ын 100 жилийн ойг тэмдэглүүлээгүй юм бна шүү

Зочин
Зочин
3 сар 10, 2022 00:26

Монгол улсыг эрх чөлөөгүй гэнээ энэ солиот, энэ гөлөг г�##�зуу нохой шиг чөлөөтэй танхайрч байгаа бусуу. За хамгийн гол нь МоАХ-ны анхны хурлын их матери�##�ыг чи устгачихаад дэмийрээд байгаа юм биш үү. Эзэд чинь устгачихаад нохойтож байна уу. Хамгийн үнэтэй нь энэ шүү нөхөр минь!

bat
bat
3 сар 28, 2022 16:43

elbegdorjtoi uulzaad huuheldei bolj eh ornoo samarnaa l gej baigaa yumaa daa.30 jil bolloo ted hen bolsoniig ard irged neg ergeed harah tsag bolj ee.tednii zaavraar ene met utsan huuheldei zalgamjilaad garch irej ban gej bodhoor l eneu ls odoo yandaa.

Холбоотой мэдээ

Back to top button