ДЭЛХИЙНИЙГЭМ

В.Зеленський: Оросуудын харгислалын нотолгоо нь амаржих газрын бөмбөгдөлт

Оросын арми Украины өмнөд хэсэгт орших амаржих газар, хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөн талаар Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэхдээ, “Энэ бол Оросуудын “харгислал” хэмээн тодорхойллоо.

Украин, Оросын хоёр дахь шатны хэлэлцээрээр хүмүүнлэгийн коридор байгуулж, Украины дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд байлдааны ажиллагааг 12 цагийн турш түр зогсоохоор харилцан тохиролцсон. Гэсэн ч, Оросууд хэлэлцээрээр тохиролцсон амлалтаа ийнхүү зөрчиж, халдлага үйлдлээ.

Украины Мариуполь хотын зөвлөл тус хотын бөмбөгдөлтөнд өртсөн амаржих газрын дүрс бичлэгийг нийтэлж, Оросын цэргүүд агаараас хэд хэдэн бөмбөг хаясан хэмээн буруутгаж эхэлсэн.  

“Бөмбөгдөлтөөс үүдэлтэй хор хохиролын хэмжээ асар их байна. Саяхныг хүртэл эх, хүүхдүүдийг эмчилж байсан эмнэлгийн барилга ингээд бүрэн сүйдлээ” хэмээн Мариуполь хотын захиргаа мэдэгдлээ.

Бөмбөгдөлтийн улмаас урьдчилсан мэдээллээр хамгийн багадаа 17 хүн бэртсэн ба тэдний дотор эхчүүд болон амаржих газрын ажилтнууд шархадсан хэмээн Донецк мужийн цагдаа нар мэдээлэв.

Оросуудын энэ үйлдэлтэй холбогдуулан Володимир Зеленський НАТО-гийн цэргийн эвсэлд уриалга гаргаж, Украины нутаг дэвсгэрт агаарын нислэгийг хориглох арга хэмжээ авахыг дахин илэрхийлж, Оросын армийн халдлагад дургүйцлээ илэрхийллээ.

Putin's air strike hits maternity hospital, children trapped - ticker NEWS  | News For The World. Now

“Яг одоо агаарын замыг хаа! Аллагуудаа зогсоо! Та нарт эрх мэдэл байгаа ч, хүн чанараа алдсан шиг байна” хэмээн Зеленський “Telegram” дээрээ бичжээ.

Мөн “Хүмүүс, хүүхдүүд сүйрлийн ирмэгт байна. Энэ бол харгислал! Дэлхий хэдий болтол терроризмыг үл тоомсорлон түүний хамсаатан байх вэ” хэмээсэн байна.

Лхагва гараг /2022.03.09/-ийн орой Зеленський Оросуудын эл үйлдлийг “Украинчуудыг Оросууд хоморголон устгаж байгаагийн нотолгоо” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ бүхэнд чиний буруу, энэ бүхэг АНУсуудын хүсэл

eej
eej

oorsdoo ch bj magad

зочин
зочин

Дээрэм тонуул �##�лага хядлагыг бандерүүд маш ихээр хийж өайгаа Мариуполь хотод неонацистуудын 2 бат�##�ьон байгаа орсууд арай ч ингэхгүй.

зоч
зоч

оросууд үйлдэл дээрээ баригджээ.

Зочин
Зочин

Зетлер өөрөө дэлбэлчихээс сийхгүй гар шүү дээ

Зочин
Зочин

энд эмнэлэг байхаа болиод удсан цэргүүд байрлаж басйан гэсэн худлаа жирэмсэн эмэгтэй зөөсөн гэнээ

Зочин
Зочин

Зеленский чи өөрөө буруутай. Америкийн үгэнд орж Оростой хэлэлцээр хийхгүй, энгийн иргэдийг гаргах коридор байгуулахгүй зориуд бууны аманд аваачиж түүнийгээ Оросын буруу болгож дэлхий даяар явуулж байна. Ялангуяа CNN, BBC өдөр шөнөгүй тархи угаасан мэдээллүүд цацаж байна.Украйны неофашистууд өчнөөн жилийн өмнөөс бүр хэтрээд байсымаа, саяхан олзлогдсон орос цэргийг модонд цовдолж байгаа бичлэг байна лээ. .Бандерүүд асар харгис

Zochin
Zochin

Shal hudal zohiomol medee,tus emnelgiig 3-4 omno ukraini tsergiinhen oorsdiin bairshil bolgon ezelsen bsan,bogood dotorhi ovchiton,ajilchidiig z##luulsan bsan notolgoog Orosuud NUB hural deer uzuulsen,

Zochin
Zochin

Ukrainchuud huuhed ehchuud azaar uheegui gej medeelsen n tend ted bgaaguig notolj bga uym,hudal zohiomol Fake medeelluud mash ih tsatsagdaj bgaa

Холбоотой мэдээ

Back to top button