СПОРТ

Монголын баг сонгомол бөхийн ДАШТ-д анх удаа оролцоно

Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхлэх бөгөөд 100 гаруй орны бөхчүүд оролцож байна. "Токио 2020" Олимпийн эрх олгох энэхүү тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд манай улсаас анх удаа энэ төрөлд өрсөлдөнө.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Даваабанди, 67 кг-ын жинд мөн 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Ханбүргэд нар барилдана. Энэ нь Монголын бөхчүүдээс сонгомол бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөх түүхийг бичиж байна.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 17-ноос эхлэх бөгөөд Монгол Улсын баг тамирчид Казахстанд очоод байна. Энэ удаагийн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Б.Оюунсүрэн, О.Бурмаа нарын ахмад тамирчид багтсан. Мөн залуу тамирчид ч улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  • 53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)
  • 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  • 59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
  • 68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
  • 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)
  • 76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Эрэгтэй шигшээ баг энэ сарын 17-нд Казахстаныг зорихоор болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button