Нийгмийн

"Оргил саран" компаниас авлагатай иргэд шүүхэд нэхэмжлэл гаргахыг анхаарууллаа

“Оргил саран” ХХК-иас авлагатай этгээдүүд энэ сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахыг анхаарууллаа. 

“Оргил саран” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны  гуравдугаар сарын 2-ны өдрийн 5103 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.

Нэхэмжлэгчдийн анхны хурлыг энэ сарын 29-ний өдрийн 11 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосон байна. "Тус компаниас авлагатай иргэн, байгууллагууд нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлдээ хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү" гэжээ. Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж байна гэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОРГИЛ САРАН ЮУН Ч СҮРЛЭГ НЭРТЭЙ ЮМ ҮҮНИЙГ БӨХСӨН НУРАМ ГЭЖ НЭРИЙДЬЕ ДАМПУУРЛАА ГЭНЭ ШҮҮ НЭГ МУУ ЗАЛЬ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА ЧААВААС ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button