НИЙГЭМ

Ерөнхий сайд асан С.Баярын ээж А.Дулмааг "Хүндэт дэвтэр"-т алдаршууллаа

“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа.

Академич А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд Амьтан судлал, Гидробиологи, Загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.

Ерөнхий сайд асан С.Баярын ээж тэрбээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьдсын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж байна.

Түүний судалгааны үр дүнгээр “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” 2 боть, “Монголын ховор загас” зэрэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.

Академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг 8 аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлжээ.

Ингэж загас шинээр нутаглуулснаар жилд 50-340 тн загас барих нөөцийг улс орондоо бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

super lady

Зочин
Зочин

үнэхээр монголын нэрт эрдэмтэн хүн дээ төрийн шагнал өгсөн болов уу

Үнэн
Үнэн

Эцэггүй хүүхэд гаргаад тэр нь 2008 оны 7 сарын 1 нд Монгол улсын 5 залуугийн аминд хүрсэн дээ. Эцэггүй хүүгийн толгой том, эхгүй охины бөгс том гэж Молнголчууд хэлдэг маш үнэн үг. Эцгийн шударга хатуу гарыг үзээгүй том толгойлсон хүнд төрийн эрхийг атгуулсан нь ямар том алдаа байсныг Оюутолгойн гэрээнээс харж болно. С.Баяр архи уудаг, хүүхэн эргүүлдэг, мөнгөний шунaлтай, эх орноо гадныханд худалдахад бэлэн өнөө үеийн Монголын хамгийн адгийг шаар.

zochin
zochin
Reply to  Үнэн

Chi yu ch medehgui baij yaj hun gutgej chadaj bainaa???!!! Chamd gants gegeeleg yum baihgui huny nuurtei chono baina daa, vhi eeree etseggui essen hun ih yum bodoj bichjee, joohon huu etsgee aldaad enchirsen zovlong medej av!

Үнэн
Үнэн

Эцэггүй хүүхэд гаргаад тэр нь 2008 оны 7 сарын 1 нд Монгол улсын 5 залуугийн аминд хүрсэн дээ. Эцэггүй хүүгийн толгой том, эхгүй охины бөгc том гэж Молнголчууд хэлдэг маш үнэн үг. Эцгийн шударга хатуу гарыг үзээгүй том толгойлсон хүнд төрийн эрхийг атгуулсан нь ямар том aлдаа байсныг Оюутолгойн гэрээнээс харж болно. С.Баяр архи уудаг, хүүхэн эргүүлдэг, мөнгөний шунaлтай, эх орноо гадныханд худaлдахад бэлэн өнөө үеийн Монголын хамгийн адгийг шаар.

Иргэн
Иргэн

БИ АВТОБУСАН ДОТОР ЭРДЭМТЭН ДОКТОР ПРОФЕССОР ДУЛМАА ГУАЙГ ХАРСАН БИ ТАНЬСАН МАШ ЭНГИЙН ДАРУУХАН ХҮН ТАНИХГЙ ХҮНД ЭНЭ САНЖИЙН БАЯРЫН ЭЭЖ ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭН Ч ИТГЭХГҮЙ НАМАЙГ СОЛИОР ГЭЖ ХЭЛЭХ БАЙХ НӨГӨӨ Л ДЭЭР ҮЕИЙН 2 ТАЛДАА БАРИУЛТАЙ ТОМ ЦҮНКЭНДЭЭ БААХАН БИЧИГ ЦААС ХИЙЧИХСЭН ШУА н БУУДАЛ ДЭЭР БУУСАН . ОДОО ЛАВ 90 НАС ДӨХӨЖ БАЙГАА БАЙХАА БИ БОДОХДОО ЭНЭ ХҮН ЮУГААР ДУТЛАА ГЭЖ ХЭДЭН ЗАГАСНЫ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОЖ ЯВАХ ГЭЖ ДЭЭ ЁСТОЙ Л ЯСНЫ ЭРДЭМТЭН ХҮН ЮМ ДАА ГЭЖ БОДСОН . ЭНЭ ХҮН ХЭДИЙГЭЭР МУУ НЭРТЭЙ БАЯРЫН ЭЭЖ Ч ГЭСЭН ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛИЙГ НЬ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ИЙМ НАСНЫ ХҮН ЗАГАСНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ТЭМЦЭЭД МОД БАРЬЧИХСАН ХАРАНХУЙ ШӨНӨ ЯВЖ БАЙХЫГ НЬ ХАРААД ӨРӨВДСӨН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button