УЛС ТӨР

ЯЛГАВАРЛАГЧ сайд

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хэвлэлд тодруулга өгөхдөө “Сайн багш нарт илүү, муу багш нарт бага цалин өгдөг болно” гэж ярьжээ. Шууд утгаараа хүний хөдөлмөрийг ангилах, ялгаварлах агуулга сонсогдоно. Энэ үүднээс нь олон нийт Л.Энх-Амгалан сайдыг шүүмжилж байна.

Яг ярьсан яриаг нь тодруулъя л даа. Засгийн газрын хуралдаанаар багш нарын суурь цалинг нэмж, баталжээ. Ингэснээр багш нарын авдаг цалин ижил хэмжээгээр нэмэгдэж буй аж. Цаашлаад БШУЯ-ны барих бодлого нь, үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан, сурагчид нь өндөр амжилт үзүүлсэн багш нар үндсэн цалин дээрээ нэмээд урамшуулал авна. Эсрэгээрээ нь суурь цалингаа л авна. Агуулга нь ийм ажээ.

Японы жишгийн ярья л даа. Боловсролыг тогтолцоог хамгийн чухалчилж, өндөр хөгжүүлсэн газар. Бид өөр зуураа боловсрол ярихаараа л Японыг эш татдаг. Гэтэл Японд сайн багш нар өндөр урамшуулал авдаг. Цаашлаад боловсролын түвшинг нь дээшлүүлэх шаардлагатай муж, хотуудад хэргээр томилж, ажиллуулна. Томилолт авч, “ядруу” газар очиж багшлах болсныгоо багш нар нь хүндэтгэн хүлээж авдаг бөгөөд сонин хэвлэлээр хүртэл зарладаг гэдгийг “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах ярилцлагынхаа үеэр онцолж байсан юм.

Салбар, салбар өөр. Тэр дундаа боловсролын салбарт үр дүн чухал. Энэ бол нормын ажил биш билээ. Заавал зүрх сэтгэлээ зориулдаг, илүү цаг зардаг, тэгэх ёстой ажил. Нормын ажил шиг л хандвал багш, сурагчид “гөлийж”, том агуулгаараа боловсролын салбар уруудаж байгаа.

Үүнд л үр дүнд суурилсан, урамшуулалт цалингийн тогтолцоо нэвтрүүлнэ хэмээж буй нь буруутгах шалтгаан мөн үү. Харин ч бидний хөхиүлэн магтдаг ардчилсан, чөлөөт зах зээлийн үзэлтэй ойртож буй биш үү. Шууд утгаараа багш нарыг ялгаварлаж байгаа ч өргөн хүрээнд нь авч үзвэл хэнд нь ч хөгжих боломж олгосон, тэгш боломжийг дэмжсэн, нэг ёсондоо ҮЛ ЯЛГАВАРЛАСАН шийдвэр биш үү гэсэн өнцөг дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 10, 2022 19:12

АА ЭНЭ БОЛ УГТАА МАШ ЗӨВ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ШҮҮ БАГШ НАРАА АЖИЛЛАЖ ЧАДВАЛ НЭМЭГДЭЛ АВЬЯА ЭС ЧАДВААС БАЯНӨЛГИЙ АЙМГИЙН САГСАЙ ХОВДЫН БУЛГАН СУМ РУУ БАГШААР ОЧИЦГОО ХОТОД ШИГДЭЭД ЯАДЫН ТЭНД ОЧООД БАГШЛАХ УР ЧАДВАРААР ГОЛОГДОХ ЮМ БОЛ ШУУД ТЭНДЭЭ МАЛЧИН СААЛЬЧИН БОЛГОЁОО.ЭНЭ САЙДЫГ ДЭМЖИН ДЭЛГЭРҮҮЛЬЕ ОВОО ЧАГ ЧАГ ХИЙДЭГ НӨХӨР БАЙНА. ЧИНИЙ ШИЙДВЭР УГААСАА ЗӨВ БАГШ НАРАА АТЕСТАЧЛАХ ХЭРЭГТЭЙ ТОМ ШАЛГУУР ТАВЬЯА ЭНЭ СУРГУУЛИУДААР БАЙГАА ХӨГШИН ҮДЭЭР БАГШ НАРАА ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАЯ МУУСАЙН ХӨГШИН ТАЛХИНУУДЫН ХОРЧИН ГЭЖ ҮНЭН ЁРТОЙ ТЭГЭВЭРЭЭ ЦУСЛААД ГЭРТЭЭ СУУХГҮЙ БАС ХИРЭЭ МЭДЭЖ БЯРАА ТАНИХГҮЙ ЗАЛУУ БАГШ НАРТАЙ СЭЭМЭГНЭХ САНААТАЙ ТООХГҮЙ БОЛОХООР ХУРАЛ ДЭЭР ЗАД ШҮҮМЖИЛНЭ.СУРГУУЛИЙН БАГШНУУДАД НАС ЗААЯА ЗАЛУУСААР ДҮҮРГИЙ ЗАЛУУС АМАР САЙДАА ШИЙДВЭРЭЭ ГАРГАЯА БИ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАЯГТ БОЛОВСРУУЛЬЯА ЧАДВАРГҮЙ БАГШ НАРАА СААЛЬЧИН УУ? МАЛЧИН УУ? ӨӨРСДӨӨ СОНГО

иргэн
иргэн
3 сар 10, 2022 20:49

зөв сайн багш нарын шавь нар тодроод л гараад ирнэ шүү дээ,одоогийн багш нар х�##�туурдаад байдаг болсон байна лээ,дээд сургууль төгссөн дипломтой нөхөр өргөдөл бичиж чадахгүй байна лээ шүү дээ,

Зочинор ми
Зочинор ми
3 сар 10, 2022 21:13

БАГШ НАРЫГ ЗААХ АРГААР НЬ АТТЕСТАТЧИЛЖ УРАЛДУУЛ. ОРОН СУУЦ БАРИХ КОМПАНИД СУРГУУЛЬ БАРИХ ДААЛГАВАР ӨГЧ ГАЗАР ОЛГОХДОО ҮҮНИЙГ БАРИМТАЛ. ТҮГЖРЭЛ БУУРНА. БАГШ , СУРАГЧИД НАР ГЭРТЭЭ ОЙРТОНО, ЦАГ ГЭХМЭНЭН. ОЛОН САЙН ТАЛТАЙ. бҮХЭЛ БҮТЭН ХОРООЛОЛД ГАНЦ Ч СУРГУУЛЬ БАЙХГҮЙ, ХҮҮХЭД ЗӨӨХ ГЭЖ МАШ ИХ ҮНЭТЭЙ ЦАГ ГАРЗДАЖ БАНА. ХҮҮХЭД ЯДАРДАГ, ЗАЛХДАГ, СУРЛАГАД НЬ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ. сАЙД ТА ҮҮНИЙГ ТӨР ЗАСАГТ АСУУДАЛ БОЛГОЖ ШИЙДҮҮЛЭЭРЭЙ

Зочин
Зочин
3 сар 10, 2022 21:29

" Өнцөг" дэвшүүлж байгаа сэтгүүлчийг буруутгах арга �##�га - сэтгүүлчийн боловсролыг " багш " мэргэжил эзэмшсэн нэгэнтэй жишилтэй биш . Харин САЙДАД бол харамсаад харамсаад ханашгүй - одоо яая гэхэв , сүүлийн 30 жилд яг л ийм ЭНХАМГАЛАНГУУД сайд хийж байсан юм чинь , монголын энэ үеийнхний л хувь заяаны төөрөг юм болов уу даа ... Уг нь боловсрол судл�##�ын үгийн санд МУУ БАГШ гэсэн нэр томьёо байх ёсгүй юм л даа . Шинээр нэг " мундаг боловсролын хууль " боловсруулж байгаа юм гэсэн , тэр хуульд нь МУУ БАГШ гэсэн субьект \ нэр томьёо " орж байгаа юм байх л даа . Магадгүй манай намынхан \ МАН \ авгай хүүхэд , ашиг сонирхолын хамаатай хүмүүсээ ажлын байр \ нэр муухай хамаагүй \ бэлтгэж байж мэдэх улс - " эрхэм гишүүд " бол намын бүлгээр шийдсэн бол зүгээр л гар өргөчихөнө ...

Иргэн
Иргэн
3 сар 10, 2022 22:04

Дэмжиж байна. Цаашдаа бүх төсвийн байгууллага ингэх хэрэгтэй. Чадваргүй ажил хийдэггүй хүмүүс шахагдана

Холбоотой мэдээ

Back to top button