ДЭЛХИЙНИЙГЭМ

НАТО: Украины дайнд хөндлөнгөөс оролцохгүй

НАТО Украины эргэн тойронд болж буй үйл явдал, дайнд хөндлөнгөөс оролцохгүй, эс тэгвээс энэ нь Дэлхийн III дайн болж магадгүй юм. Энэ талаар Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэв.

“Бид хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийг хичээж байна. НАТО энэ дайнд оролцохгүй, энэ нь Дэлхийн III дайн болно, цөмийн дайн болно. Биднийг энэ зам руу түлхэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлэхийг хичээж байна” хэмээв.

Боррелийн хэлснээр, Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг /МАГАТЭ-IAEA/ “Оросын цөмийн эрчим хүчний агентлагийн зүгээс Чернобылийн атомын цахилгаан станцын үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болгох хэлэлцээрийг Орос, Украины хооронд байгуулна” гэдэгт найдаж байгаа гэдгийг мөн онцлоод, “Бид тус агентлагийн хүчин чармайлтыг дэмжиж байна” гэсэн байна.

Орос-Украины дайныг аль болох дэврээхгүй байхын тулд талууд шат шатандаа зохих арга хэмжээ авч байгааг онцолсон. Учир нь, Туркийн Анталья хотноо ОХУ болон Украины Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын анхны хэлэлцээг “эхний алхам” хэмээн Боррелл нэрлэв.

Жозеп Боррель “Бид энэ дайнд холбогдоогүй тийм улс орнуудыг олох хэрэгтэй” гэсэн нь цаад утгаараа БНХАУ-ыг хэлсэн ба “Хэрэв Хятад хүсвэл эл дайныг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

Нэг зүйлийг сануулахад, НАТО-д дэлхийн 30 улс багтдаг. Үүнд: Албани, АНУ, Бельги, Болгар, Голланд, Грек, Дани, Испани, Итали, Их Британи, Канад, Латва, Литва, Люксембург, Монтенегро, Норвеги, Польш, Португал, Франц, Румын, ХБНГУ, Хорват, Хойд Македон, Словак, Словени, Турк, Унгар, Эстони багтдаг юм.

Эх сурвалж: Central Asia News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:23

za ingeed zelensky balarch bgamdaa odoo zugeer oros ah nartaa nair zasaa

Зочин
Зочин
3 сар 11, 2022 09:49

Монголд уулзуулаад дайныг нь зогсоолговол манай улс мандан бадраад л явчих юм даа

иргэн
иргэн
3 сар 11, 2022 10:05

АНУ, НАТО энэ Дайныг өдөөг турхирч хөнпдөгөөс оролцчихоод одоо Ичгүүргүй ийм Мэдэгдэл хийж байдаг,

Монголчуудаа ухаар
Монголчуудаа ухаар
3 сар 11, 2022 15:54
Reply to  иргэн

Нэгдсэн улсад ичих нүүр гэж байхгүй.Яагаад гэвэл учир нь ямарч асууд�##�д давель стандартаа найдаж эргэж хөрвөж явдаг улс .Манай хөгшүүл 2 туулай хөөвөл амь ч үгүй л болдог гэдэг. Үнэн гэх ойлголт одоохондоо нэг л юм шиг байна.Давхар стандарт явж явж үнэн гэх ганц цэгт тулаад мухардаж магад

Монголчуудаа ухаар
Монголчуудаа ухаар
3 сар 11, 2022 15:48

Ээ хөөрхий дөө Зеленскийн гол найдвар,горьдлого ингээд будаа болж байгаа хэрэг үү? Бас Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчил�##�,хүний эрх гэгчдийн төрх бүдэгрэх юм биш байгаа ккк

Зочин
Зочин
3 сар 11, 2022 16:41

Энэ НАТО хэнээс хамга�##�ах гэж байдаг эвсэл юм болоо.

Холбоотой мэдээ

Back to top button