Нийгмийн

Гаалийнхны СӨРСӨН БАЗАА

Турк болон Африк улсаас ирсэн иргэдийн ачаа бараанаас их хэмжээний үнэт эдлэл, хууль бус мансууруулах бодис зэргийг татваргүйгээр оруулж ирэхийг завдаж байсан зөрчлийг Гаалийн Ерөнхий Газрынхан хяналт шалгалтын явцдаа илрүүлсэн. Үүнийгээ олон нийтэд өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр зарлав.

Түүнээс хоёр өдрийн өмнө нэгэн иргэн "Гаалийн ерөнхий газар ачаа барааг минь өгөхгүй, бүх ачааг минь нэг нэггүй задалж шалгах гэнэ" хэмээн бухимдан, цахим хуудсаараа шууд бичлэг цацаад байв. Ингэснээр Гаалийн ерөнхий газрыг ажлаа ийм мунаг байдлаар, хуучирсан арга барилаар ажиллаж байгааг иргэд буруушаав.

Иргэдийн хэлж буй нь нэг талаараа зөв. Нөгөө талдаа гааль ажлаа хийж иргэдийн ачаа барааг нягт шалгаж, зөрчлийг илрүүлэх нь ч зөв.

Харин асуудлын гол нь Гаалийн ерөнхий газар тэрбум төгрөгийн үнэтэй скайнер, үнэрч нохойтой. Хэдхэн хоногийн өмнө 70 сая төгрөгөөр өнөөх үнэрч нохойнууддаа хоол авах тендер зарлаад байв. Хоолонд гэхэд л тийм өндөр өртгөөр зарлага гаргадаг хэр нь эдгээр зүйлсийнхээ үр ашгийг гаргалгүй, гаалийн ажилчид хүний ачаа барааг гараар задлан, гараар шалгаж буйд асуудлын гол учиг зангирчээ.

Харь улсаас ирж байгаа ачаа барааг шалгах тэдний үүрэгт ажлыг энд буруутгасангүй. Их хэмжээний зарлагыг гаргадаг боловч түүнийгээ үр шимгүй, үзүүлэн шиг хадгалаж буй болоод иргэний бухимдсан бичлэгийн дараагаар "сөрсөн базаа" хийж буй асуудлыг энд хөнлөв.

Энд сануулахад, Хадгаламж зээлийн хоршооноос хураасан эд барааг улсын өмч болгоно гээд хэн авсан нь тодорхойгүй байснаа алга болсон түүх байдаг. Үүний адилаар энэ удаагийн хэрэгт ч ийм явдал тохиохыг үгүйсгэхгүй. Нэгэнт хил даваад ороод ирчихсэн ачаа барааг эзэнд нь зохиох торгуулийг нь татвартай нь хамт авч, сануулга өгөх хэрэгтэй. Түүнээс биш эдийн засгийн хүнд үед хэн нэгнийг хохироож, эрх мэдэлтний халаасанд эдгээр бараа бүү ороосой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн нэрээр дээрэм хийдгээ хэзээ болих юм бэ, хуучны оросын гаалийнхан гэж хамаг юм шалгадаг хогийн амьтад байж билээ, яг л тэдэн шиг онгичиж задалж, нэгжиж, дарамталж байж санаа нь амардаг шуналын туламнууд.

Шударга иргэн
Шударга иргэн

Сөрсөн базаа эвгүй. Бас сөрж базуулна шүү.

Иргэн
Иргэн

Мансууруулах бодис гээч бузрыг л хилийн босго давуулж болохгүй, оруулж ирсэн гарыг шууд 461-рүү, үнэт эдлэл мэдлэл яах вэ, зохих татварыг нь төлүүлээд л оруулах хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Зурагнаас харахад Нохой мохойгоор ч яахын?

Зочин
Зочин

Төр нь ард түмнийхээ төлөө ажилладаггүй хахууль авдаг, одоо хүртэл гар аргаар ичихгүй ажилладаг гэхээр хэд дүгээр зуунд яаж амьдраад байна аа Монголчууд?

Зочин
Зочин

Шалгах зөв. Юу нь буруу гэж. Шалга сайн.

Uher mongol
Uher mongol

Bosood temtsej chadahgui bol bazuulaad boolguulaad baij dee zayagui ard tumen mini.

Холбоотой мэдээ

Back to top button