НИЙГЭМ

Жолооч нар задгай тээвэр хийхийг шаардан, Төрийн ордныг тойрлоо

Замын-Үүдийн төдийгүй орон нутгийн жолооч нар хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗТХЯ-нд шаардлага хүргүүлсэн. Тэд Эрээний хил рүү задгай тээвэр явуулах, нэр бүхий гурван компаниар дамжуулан жолоочдын ажлыг төр булаахаа болихыг шаардаж байгаа юм.

Зам тээврийн сайд Л.Халтар “Жолооч нарын шаардлагыг биелүүлвэл Хятад улс хилээ хаана” гэж мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдлийг эсэргүүцсэн, задгай тээвэр явуулахыг шаардсан жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаж буй. Тэд сая Төрийн ордныг тойрон алхаж, задгай тээвэр явуулахыг шаардлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэгтэх юм аа, төр гэж байдаг бол олон улсын стандартын дагуу л хийх нь зүйтэй, даварсан жолооч нар ард нь халтмаагийн хүү бөйгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button