
Ойролцоогоор гурван сая иргэн Украиныг орхин гарч,6.7 сая орчим хүн дотоодын дүрвэгч болжээ. Энэ талаар ДЭМБ-ын Европын хэлтсээс өнөөдөр /2022.03.14/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
“Одоогийн байдлаар Украинд үүсээд буй дайны нөхцөл байдлын улмаас 18 сая хүнд нэрвэгдээд байгаагийн 6.7 сая нь дотооддоо дүрвэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь барагцаалбал гурван сая иргэн эх орноо орхин гарсан гэсэн үг” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсан байна.

ДЭМБ Украинд болон тус улсаас гадна хүмүүнлэгийн, эм эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг түншүүдтэйгээ зохицуулж байгааг онцлов. Тодруулбал, инсулин, хүчилтөрөгч, мэс заслын багаж хэрэгсэл, мэдээ алдуулах эм тариа, цус сэлбэх иж бүрдэл зэрэг хүний амь насыг аврах хэрэгсэл, эм бэлдмэл гээд шаардлагатай зүйлсийг нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд ард иргэдийг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн тусламж авах боломжоор хангаж, ойрын ирээдүйд эмнэлгийн хэрэгслийн тогтмол урсгалыг бэлдэнэ хэмээн ДЭМБ мэдэгдлээ.
Эх сурвалж: Politico
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа украинд ажил олдохгүй сүүлийн 10-аад жилд 10 гаруй сая хүн гадагш гарснаас орост 1-3 сая хүн ажиллаж украин хүн амзүйн хямр�##�д орлоо гэж бодлогын баримт 2 жилийн өмнө гаргаж байсан. Одоо визийн хавчигд�##� байхгүй бүр сайн д�##�им боллоо
Украйнчуудаас европ удахгүй з�##�хана хог дээр гарсан украйны иргэд орос доол ажил олж хийнэ одооч тмйм либаыд�##�тай байгаа лдаа