УЛС ТӨР

УИХ-ын чуулган дээр ҮАБЗ хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ 10.00 цагт нээлтээ хийх гэж байна. Харин чуулганы нээлтийн дараа ҮАБЗ-ийн гишүүд УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх юм байна. Энэ хуралдаан хаалттай явагдана.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх аж. 

Ташрамд дурдахад, хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button