Т.Доржханд: Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ӨнөөдөрУИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы дараа тодорхой гурван асуудлын ард монголчууд бид гармаар байна.
Нэгдүгээрт, үндсэн хуулийн асуудал. Өнөөдөр Украин-Оросын дайны асуудал үүсээд байна. Ердөө хоёрхон сарын өмнө Казахстанд ийм асуудал үүссэн. Хүн төрөлхтөн ардчиллаа хамгаалж явах эсэх сорилтын өмнө ирчихээд байна. Монгол Улс парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой. Тиймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнийг ХҮН-аас манлайлж, шахаж ажиллана.
Хоёрдугаарт, улсын төрийн намын тухай хууль. Өнөөдөр улс төрийн намууд бэхжсэн үү, ардчиллын талд бат зогсож чадаж байна уу.
Хөгжлийн банкны асуудал Украины асуудалд дарагдаад хэсэг чимээгүй болсон. Гэхдээ бид мартаж, үүнтэй эвлэрч болохгүй. Буцаад олон нийтийн анхааралд оруулна. Хяналт шалгалтын ажлын хэсэгт ХҮН-аас орсон. Төрийн мөнгийг хүүгүй, урт хугацаагаар авч болохгүй. АН, МАН нь байна уу, хамаагүй хулгай хийсэн мөнгөө төл. Хулгайлсан мөнгөө нууцад хамруулчихдаг, хувьдаа завшдаг байж болохгүй.
Сонгуулийн тогтолцоог өөрчилж бэлэг тараадгийг болих хэрэгтэй. Гишүүдийн тоог өсгөх нь зөв. 76 гишүүн баталсан үеэс хойш хүн амын тоо өссөн. Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүнийг парламентаас сонгодог байя. Нэг хүний засаглал зөв үү, олон хүний засаглал зөв үү. Иргэдээс сонгогдоод ажлаа булаацалддаг байдлыг халъя" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zovoo
Тэгвэл бүх ард түмний ерөнхийлөгч биш , Их хурлын ерөнхийлөгч болно