НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Цэцэг сумын ашиглалтын хугацаа нь дууссан сургуулийн тааз шуурганд нуржээ

Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн тааз энэ сарын 15-нд нуржээ. Энэ талаар тус сургуулиас тодрууллаа.

-Танай сургуулийн тааз нурсан гол шалтгаан юу байв. Хэзээ баригдсан сургууль билээ?

-Манай сургуулийн байрыг 1972 онд ашиглалтад оруулсан. Одоо 50 дахь жилдээ ашиглаж байгаа. Ашиглалтын хугацаа нь дууссан, өндөр насжилттай барилга. 15-ны шөнө болсон шуурганд нурчихлаа.

-Хамгийн сүүлд хэзээ их засвар хийсэн бэ?

-2020 оны наймдугаар сард урсгал засвар хийсэн.

-Хэдэн ангийн тааз нурсан бэ. Хүн бэртэж, гэмтсэн үү?

-Манай сургуулийн нэг давхарт байрлах, хичээлийн А байрны нэг ангийн тааз нурсан. Тааз шөнө нурсан болохоор сургууль дээр хүн байгаагүй. Бэртэж, гэмтсэн хүн байхгүй.

-Хэрвээ өдөр нурсан бол олон хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэлтэй байлаа. Одоо дахиад нурахгүй гэх баталгаа бий юү?

-Үүнд их санаа зовж байна. Манай сургууль 670 гаруй сурагчтай. Үүний 200 гаруй нь хичээлийн А байранд хичээллэдэг.

Тааз нь нурсан ангийн сурагчдыг өөр ангид оруулж, үдээс хойш хичээллүүлж байгаа. Бид Цэцэг сумын Онцгой комисст үүссэн нөхцөл байдлыг танилцуулж, Мэргэжлийн хяналтын газарт хандсан.

-Өмнө нь нурж байсан уу?

-Өмнө нь нурж байгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-28 16:47

ХОВДЫХОН ТА НАР СОНГОСОН ХҮНЭЭ ДЭЭРЭЭС НЬ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧТАЙ ХАМТ ДУУДААЧЭЭ ТАНАЙХААС СОНГОГДСОН ГИШҮҮД ҮХСЭН АЦААРАА ТА НАРТ ТУСЛАХ ЮМ. ХҮҮХЭД ДАРАГДААГҮЙ НЬ ИХ ЮМ ОДОО ОВООЛЖ БАЙГААД ШАТААЧИХАА НЭГМӨСӨН АМАР САЙХАН ДАМПУУРЦГАА

Холбоотой мэдээ

Back to top button