Нийгмийн

Газар чөлөөлөхөөс өмнө иргэдийн саналыг авч, хамтарч ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 15,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөх ажил өнөөдрөөс /2022.03.15/ эхэллээ. Тус талбайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан, тус хороодын Засаг дарга нар болон холбогдох албаныхантай хамт ажиллав.

Энэ үеэр гарааш, контейнер эзэмшигчид болон оршин суугчидтай уулзаж, газар чөлөөлөх явц, талбайн дараагийн тохижилтын талаар мэдээлэл солилцлоо. Тус талбайн чөлөөлөлтийг эхлэхээс өмнө дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулагдан иргэдтэй уулзалж санал, хүсэлтийг хүлээн авч, зураг төслийн гүйцэтгэлд тусгах ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд иргэдээс ирсэн саналд үндэслэн ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулсан бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр болсон билээ. Тиймээс энэ удаагийн газар чөлөөлөлтийн ажлыг гарааш, контейнер эзэмшигчид дэмжин, өөрсдийн санаачилгаар гараашаа чөлөөлж хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадсан бөгөөд өөрсдийн санаачилгаар эзэмшил объектоо чөлөөлж нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллаж буйд талархаж байна. Дүүргийн нэгдүгээр хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button