ДЭЛХИЙ
Японд газар хөдлөлтийн улмаас ГУРВАН хүн амиа алджээ

Япон улсын Тохокү бүс нутагт өчигдөр орой зургаан баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 16-ны 23:34 цагт Мияаги болон Фүкүшима мужид зургаан баллын хүчтэй газар хөдөлсөн байна.
Өглөөний 6:30 цагийн байдлаар Мияги, Фүкүшима зэрэг долоон мужид нийт 92 хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдсан гэх мэдээлэл байна. Мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон зэрэг олон хохирол учраад байгаа юм байна.
Үүнээс үүдэн дээрх мужуудад нэг метрийн цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.