Л.Энх-Амгалан: 35 жил ажилласан багш байж хүүхдэд зүй бус хандсан нь харамсалтай

Ерөнхий боловсролын 97-р сургуулийн багш Л.Цэрэндулам ангийнхаа хүүхдийг зодсон асуудлаас болж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байна.
Тэгвэл энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би шууд сургууль удирддаггүй. Чиглэл өгөөд ажлын хэсэг гарсан. Сургуулийн Ёсзүйн зөвлөл нь хуралдсан гэж ойлгоод байгаа. Багш уучлал гуйсан юм байна. Хүүхдэд халдсан байна. Тиймээс ёс зүйн хариуцлагаа хүлээгээд багш ажлаа өгөх ёстой гэж ойлгож байна. Гавьяат багш байж, 35 жил ажилласан байж хүүхэдтэй зүй бусаар хандсан харамсалтай тохиолдол. Ийм тохиолдол өдөр бүр сургууль, цэцэрлэгүүдэд гарч байгаа эсэхийг бид мэдэхгүй.
Хүүхэд бүхэн онц сурах, сайхан бичих албагүй. Хүн болгоход, амьдралд бэлэн болгоход бэлтгэх ёстой. Хүүхдийг хүчилж, зодож загнаж, хүчирхийлж сургах тогтолцоо үеээ өнгөрөөсөн.
Тухайн хүүхэд хэр хэмжээний гэмтэл учирсан, хэн ийм гэмтэл учруулсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Гэхдээ энэ багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л.Энх-Амг�##�ан сайд энэ багш ёс зүйн хариуцлагаа хүлээгээд БАГШ АЖЛАА ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ ОЙЛГОЖ байна гэжээ. Мөн хүүхэд бүхэн онц сурах, сайхан бичих �##�багүй гэж сайд та буруу ярьж байна. Энэ багш 35 жил боловсролын байгууллагад ажиллаад, хамт олноо гэж бодоод өөрөө өргөдлөө өгсөн байхаа. Энэ багш тэр охинтой өглөөний 7цагаас 8 цаг хүртэл ажиллаад 8цагаас 50 хүүхдүүдтэй хамт хичээллэсэн гэж бичлэг дээр хэлж байсан. Охинд нь багш ажлын бус цагаар хичээл заасан байна шүү дээ! Тэр охины аав, ээж нар нь яаж сайхан бичих вэ? гэж охиндоо яагаад заагаагүй вэ! Ганц багш гэлтгүй өөрсдөө охиндоо яаж бичих вэ гэдгийг сургах ёстой шүү дээ!!!Ганц багш үүнийг хийх ёсгүй та нар өөрсдөө дэмжиж сургах ёстой. Энэ багшийг ажилгүй боллоо гэхэд тэтгэврийн бид нар гүнээ харамсаж байна. Бага ангийн сайн багш нар одоо ховордсон шүү дээ.
Багш нараа эрүүгийн гэмт хэрэгтэн болгохгүйн тулд шууд хур�##�даад захрлаар дамжуулж бүх багш нарыг яаж болох үгүйг хэлсэн үү ?
Зөв шүү ёстой хүүхэд зоддог багш муухай дурсамж үлдээдэг
30 жил ажилласан учраас л хуучин аргаа хэрэглэсээр л байна.Хэдэн онд амьдраад байнаа.!!!
Харин хэтэрхий олон жил ажиллаад, ажилдаа ядраад уурлаад бухимдаад байгаан бишүү. Одоо ажлаас ь гаргасан нь зөв зөв, амраг �######�уул кк
35 жилийн хэдэн жилд зодсоныг хэн ч мэдэхгүй ш дээ..Муухай юмаа..Яаж ийм байж болхын бэ?