УЛС ТӨР

Дарханы замаар “молги үмхүүлж”, дүнгээ тавиулсан Б.Энх-Амгалан сайд огцрох үндэслэлтэй

-10 ГАРУЙХАН КМ ХУЧСАН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХУУЧИН ЗАМАА НЭЭЖ, ИРГЭДЭЭР ДААЖИГНАВ-

Одоогоос яг арав хоногийн өмнө Зам Тээвэр хөгжлийн сайд Дарханы замаар молги үмхүүлэв. Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын эхний хэсэг энэ оны арваннэгдүгээр сард багтан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч бүтэлгүйтэж, ирэх жил болж хойшлогдсон нь иргэдийг төдийгүй УИХ-ын гишүүдийг нилээдгүй хилэгнүүлсэн юм. Бүтэн зунжин эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар явуулж тамлачихаад арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө бүрэн нээх мэтээр ярьж байсан ч, хуучин байсан муу замаа ихэнхийг нь хуулж хаяад дээр нь хайрга асгачихаад буцаагаад нээсэн нь иргэдийн инээд, уурыг зэрэг барсан явдал болов.

Иргэд нь сайдад, төрдөө итгэсэн, хүлээсэн. Харамсалтай нь ухсан нүх, энхэл, донхол, шороо боссон замаар ахиад бүтэн өвөл зорчихоос аргагүй болж байна. Арав гаруйхан км замыг хучсан нь өнөөдрийн бодит нөхцөл байдал.

-ДАРХАНЫ ЗАМЫН “МАФААН”-ТАЙ ТЕНДЕР-

Энэ бүхэн ердөө л төр засгийнхны мафаантай тендертэй холбоотой. Дарханы замын хувьд төслийн урьдчилсан байдал гэдэг зүйлийг заавал хийх ёстой ч хийгээгүй. Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг таван багцаар буюу таван хятадын компани гүйцэтгэж байгаа. “Замын бүтээн байгуулалтын 1, 3, 5 дугаар багц хэвийн явж байгаа, харин 2,4 багц дээр маш муу компани шалгарсан байна лээ. Муу компаниа төслийг гацааж байгаа учир  АХБ-нд энэ гүйцэтгэгчийг сольж өгөөч гэдэг асуудлыг дахин тавина” гэж  сайд нь өөрөө сар гаруйн өмнө ам алдсан. Тэгвэл ямар компани авсан ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрч “баг алав” гэдгийг сөхөж үзье.  

-БАГЦ- 2 Хар модот давааны араас Урьхан хүртлэх 45.5км авто зам. Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

-БАГЦ-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртлэх 45.08км авто зам, Гүйцэтгэгч компани: БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг

Эдгээр хоёр багцын гүйцэтгэлийг чухам яагаад “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” гэх ганцхан компанид өгч, давуу эрх олгов гэдэг нь сонирхолтой. Дарга нар нь тэдэн сарын тэдэнд нээнэ гэж өдөр судар товлон, бүтээн байгуулалтын ажил эхэлснийг зарлан тууж хайчилж зогсоход тус компани “ажлаа хийж чадахгүй, хангалтгүй, ажиллах хүчгүй байна” гээд ажлаа хаяхдаа хүрсэн.

Яагаад анхнаасаа ажиллах хүчгүй компанийг гүйцэтгэгчээр оруулав. Техник, тоног төхөөрөмж хангалтгүй компаныг юунд шалгаруулав. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг шинэчлэх ажилд 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төслийн тендер зарласан байдаг. Албаныхан “Олон улсын Азийн хөгжлийн банкны журмаар тендер явагдана” хэмээн том дуугарч байсан ч “мафаантай тендер”-ийн улмаас бүхэл бүтэн салбар яамны нэр хүнд шалаар нэг чирэгдчихсэн нь харамсалтай.

-ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТҮР ЗАМД 10-ААД ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДСЭН-

Эвдрэл ихтэй түр зам дээр иргэдийн амь нас хохироод зогсохгүй автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгаа.

Энэ 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 265 осол гарснаас 25 иргэн амь насаа алдсан бол 79 иргэн гэмтэж бэртжээ. Харин засварын ажил эхэлсэн гурван сарын хугацаанд түр зам дээр зам тээврийн 70 шахам осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн тоон мэдээлэл бий. Энэ тоо нэмэгдсэнийг цагдаагийн байгууллага онцолдог.

Дарханы зам хугацаандаа ашиглалтад орно гэсэн өндөр хүлээлттэй байсан иргэдийн итгэлийг “молгидсон” Б.Энх-Амгалан сайд дүнгээ нэгэнт тавиулчих шиг боллоо. Сайдын суудлаасаа буухад үүнээс том шалтаг хэрэггүй байлтай.  

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аранжин
Аранжин
2019-11-11 09:44

Суд�##�гаа шинжилгээтэй юм бичээч ээ. Хугацаандаа орно гэдэг чинь хугацаандаа л орно ш дээ. 2020 оны 7 сард гэрээт хугацаа нь дуусна. Тэгээл тэр хугацаандаа л орно ш дээ. Бусдын хийсэн бүтээснийг харлуулах \ гээд ядчихсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хэлэхээс ч ичмээр арчаагүй юмнууд олон болжээ хөөрхий.

Зочин
Зочин
2019-11-11 20:10
Reply to  Аранжин

Чи энэ замаар өөрөө явж үзсэн үү? Анх юу гэж ярьж байсаныг ь би 2 дэлдгэрээрээ сонссон юм даа. Нэг урсг�##�ыг нь 11 сарын 1 нд нөгөөхийг нь 20 н онд гэсэн зүйл л байсан. Сая нээсэн гэхээр нь яваад ирсэн урд шилэндээ 2цуур�##�ттай болоод ирлээ. Тэрийг хэн төлөх вэ

Иргэн
Иргэн
2019-11-11 10:25
Reply to  Аранжин

Бөгсний долоогч гуай эхлээд суд�##�гаатай байж хийнэ гэж зам хаах хэрэгтэй хааж бүтэн зун ард түмнийг чирэгдүүлчээд хужаа нар ажилсангүй гэж донгосох бол сайд хүнээс гарах �##�даа биш байлтай

Зочин
Зочин
2019-11-11 09:50

Ажил нь зуун задгай хийсэн зүйл үгүй. 20 оны 7 сард дуусах магадл�##� тун бага.

иргэн
иргэн
2019-11-11 10:27

Ажил ингэж хийдэггүй юм. Хичнээн хүн хохирч байгааг бодож үзсэн үү.

Иргэн
Иргэн
2019-11-11 10:34

Энэ мангар зивдааг огцруулья

.
.
2019-11-11 10:39

" Аавынхаа ЗИЛ 130- н кабинд бага байхдаа явдаг байсан, тэгэхлээр энэ с�##�барыг мэднээ" гэж хэлээд л хэн болохоо хэлээд өгчихсөн хүн дээ.

Замчин
Замчин
2019-11-11 19:49
Reply to  .

За битгий пялдага царайл. Г�##�т тэргэнд явдаг бол төмөр замчин болох уу

Зочин
Зочин
2019-11-11 11:20

zam barih chin zugeer asfalt tavichdag ed bish mangaruudaa.ehleed dalan guur hooloin ajliig hiideg yum bga bizde.tehiin tuld zamaa setlej bariad haadag yum bga bizde.tegeed haagaad ene jildee gol injener ajluudaa hiigee l biz.huseed bga asfaltiig chin havar tavichina za

Иргэн
Иргэн
2019-11-11 13:47

Хавар нь зүгээр явж байсан замаараа зун, намар нь ш�##�бааганд шарваж, тоос шороонд торойж явах буН юм аа бид чинь. Тэр ч яахав сул хайргатай зам дээр чулуу их шидэгдэж байна. Болгоомжтой яваарай

Энх Амгалан
Энх Амгалан
2019-11-11 14:15

Дарханы зам маш аймшигийн хорлон сүйтгэх ажиллагаа байлаа одоо нээчихсэн зам нь үхсэн ацны нь 4эгнээ байхав юун 80 см зузаан ?? Хуучин замаар нь явуулж байгаад шинэ замаа тавьж дараа нь нөгөө замаа тавьж болоогүй л юм байхдаа Байг�##� дэлхийг хөрсийг ч ёстой нэг орвонгоор нь эргүүлсэндээ одоо нээчихсэн байгаа замыг нь ямар аймшигтай юм хийснээ хараасай м�##�нууд хучилт хийсэн гээд байгаа зам нь 2 эгнээ дэржигнүүртэй зам ээ чааваас ийм м�##�нууд зурагтаар юу юу гэж хуцаж байсныг ард түмэн мартаагүй арчаагүй ажилаа хийж чаддагүй м�##�нуудыг ажлаас нь чөлөөлж чаддагийг нь тавих байсан одоо өнгөрсөн одоо МАН ГАРУУД 2020 Д ДҮНГЭЭ ТАВИУЛЖ ЗАЙГАА ТАВЖ �######�АХ ҮЛДСЭН

Иргэн
Иргэн
2019-11-11 19:38

Б.Энхамг�##�ан сайд том с�##�барт их л ажлуудыг амжуулж байгаа?!Дархны замын ажилд түүнээс ш�##�тга�##�амгүй зовлон их байгаа харагддаг?! Хамгийн гол нь санхүүжилтшдээ?! Мөнгөө л саадгүй өгчих?! Гэхдээ сайдад нь хариуцлага тооцно гэдэг бол арай дэндэнээ?!

Зочин
Зочин
2019-11-11 20:56

зам хуулж хаясан нь хорлон сүйтгэсэн мэт. байлдаантай кино дээр төмөр зам дэлбэлдэг шиг

M
M
2019-11-12 07:03

Joloochiin huuhed bishee 60 ter bumiin novsh Mongol toroos z##l

Жирийн 1 иргэн
Жирийн 1 иргэн
2019-11-18 12:12

Ядах даа нарийн хайрга асгуулаад өгөх нь яав даа. Хад чулуунд нь дугуйгаа зад буудууллаа. Манайхаан, бид бие биенээ бодоод шороо чулуутай замаар нь аажуухан явцгаая даа. Чулуу шидэгдээд байдаг. Цонхны шил цуурч лаа. Төрдөө Баярлаж байнаа...

Иргэн
Иргэн
2019-12-06 05:04

Заав�##� хужаа нарт өгөх хэрэг байсан уу
Монгол компани хужаа нарын авсан
ажлаас хийх ёстой болчихсон юм уу
Хулхи санхүүгийн бат�##�гаанаас нь дараа нь
юм олж авах уу. Зарим нь хулхи хужаа компани
Байсан одоо огцроод хошин шогоо тогло

Холбоотой мэдээ

Back to top button