НИЙГЭМ

Энэ байдлаараа Улаанбаатар хотод хоёр жилийн дараа тэг зогсолт хийнэ

Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгааг онцоллоо.

Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2022 13:07

Түгжрэлийг шийдэх боловсрол, толгой, ухаан дутна гээд байхад чадна гээд хотын дарга болсон тэнэг бөх. Одоо чадахгүйгээ ойлгоод 2024 он хүртэл арга саам хийж байгаад �######�ъя гэж бодож дээ.

Зочин
Зочин
3 сар 17, 2022 14:11

Yag songuuliar uu

Зочин
Зочин
3 сар 17, 2022 15:28

ХИЛЭЭР МАШИН МАШ ЦӨӨН ОРЖ БАЙНА ХОТОД ӨШӨӨ ОЛОН МАШИНЫГ НЭМЭЭД ХӨДӨӨНИЙХӨӨ МАШИНТАНГУУДЫГ АЦРААД НЭГМӨСӨН ТЭГ ЗОГСОЛТОО ХИЙНГҮҮТ НЬ ГАДНААС НЭГ Ч МАШИН ОРУУЛАХГҮЙ ХУУЛЬ БАТЛАНГУУТАА ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЦЭН БАЙГАА ДЭЭР НЬ ГАЛ ТАВИХАД ТҮГЖРЭЛ БАЙХГҮЙ БОЛНО ХУУЧИН МАШИН ОРУУЛАХАА ЕРӨӨСӨӨ БОЛИХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ХУУЧИН МАШИНЫ ШАРИЛЫН ГАЗАР БОЛСОН БӨГӨӨД ХУУЧИРЧ МУУДСАН АВТОБУС МАШИНУУД ОЛОН ХҮНИЙ АМИЙГ НЬ АВАН ОДОЖ БАЙНА. ХОТОД УГААСАА ХУВИЙН МАШИНЫГ УСТГААД НИЙТИЙН ТЭЭВРЭЭ САЙН ХӨГЖҮҮЛЬЕ .ХУВИЙН МАШИНААРАА ХӨДӨЛГӨӨНД ОРСОН ХУЛГАЙЧУУДААС САР БҮР 1000000 ТӨГРӨГ АВААД ЭХЛЭХЭД БҮГД НАМ БАРЦГААГААД ДУУСЧИХНАА ИНГЭЖ Л ШИЙДЬЕ ҮХЭРНҮҮДЭД ҮХЭР ШИГ НЬ ШИЙДВЭР ЯААГ ЗОХИЦОНОО НАЙЗУУДАА СУМЬЯА МИНЭЭ НАМАЙГ ОРЛОГЧООРОО АВЧИХАА БИ АСУУДЛЫГ ШИЙДЭЭД ӨГЬЕӨ

Холбоотой мэдээ

Back to top button